sonin.mn
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны санхүүжилтээр  энэ онд нийгмийн даагалын байгууллагын нийт 11 нэгж, хэлтэс, тасгийн барилгыг шинэчлэхээр төлөвлөсөн. 
 
Энэ хүрээнд 2015 оны 7 дугаар сарын 31-нд  Дархан-Уул аймгийн нийгмийн даатгалын хэлтэс болон, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын тасгын барилгын шавыг тавих үйл ажиллагаа боллоо.  
 
Тус үйл ажиллагаанд  Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Ц.Уртнасан болон албаны бусад төлөөлөгчид оролцсон. 
 
Эдгээр барилгууд ашиглалтанд  орсноор төрийн үйлчилгээг үзүүлж буй албан хаагчдын ажлын бүтээмжийг нэмэгдүүлэн сайжруулах, иргэд даатгуулагчдын ая тухтай үйлчлүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой хэмээн үзэж байгаа юм.