sonin.mn
БЭЭЖИН. /Xinhua/. Өвөр Монголын ӨЗО-ы Эрээн хотод болох наадамд оролцохоор Монгол болон БНХАУ-ын 700 гаруй тамирчин тус хотод цуглажээ. Эрээн хот болон БНХАУ-тай хил залгаа оршдог Монголын Замын-Үүд хот хамтран уг наадмыг зохион байгуулж байна.
 
Тэмцээнд оролцогч тамирчид бөх барилдах, нум сум харвах, морь уралдуулах зэрэг хэд хэдэн төрлөөр өрсөлдөнө гэж зохион байгуулагчид мэдэгдэв. Мөн наадмын үеэр Монгол үндэсний дуу, бүжгийн үзүүлэн тоглолт болох ажээ. Наадам нь Монгол үндэстний томоохон баяруудын нэг юм.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг