sonin.mn
РОМ. /NHK/. Европын улсууд эдийн засгийн өсөлтөө нэмэгдүүлэхийн тулд гадааддын хөрөнгө оруулалтыг илүү татаж, эдийн засгийн илүү хатуу бодлого баримтлах хэрэгтэй байна гэж Италийн Ерөнхий сайд Маттео Рензи мэдэгдлээ. Японд айлчилж буй Рензи “NHK”  телевизэд ярилцлага өгөхдөө ингэж хэлсэн байна.
 
Европын Холбоо Грекийг хямралаас гаргах шинэ тусламжийн хөтөлбөрийн талаар хэлэлцээ хийж эхлэхээр санал нэгдсэн нь сайн хэрэг гэж тэрбээр хэлжээ. 
Мөн түүний хэлснээр, Европын эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэхийн тулд зардал хэмнэх арга хэмжээ авч, гадаадын хөрөнгө оруулалтыг илүү татах нь чухал юм.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг