sonin.mn
Энэ жил улсын төсвөөр 59 сургуулийн барилгын ажил гүйцэтгэж байгаагаас ондоо багтаж 12 сургууль ашиглалтад орно хэмээн БСШУЯ-ны Сургуулийн өмнөх, бага боловсролын хэлтсийн дарга Б.Гантулга мэдээллээ.
 
Улсын төсвөөр 40 барилга, орон нутгийн төсөв хөрөнгөөр гурав, концессын гэрээгээр нэг, буцалтгүй тусламжаар нэг нийтдээ 45 цэцэрлэгийн барилгын ажил хийхээр төлөвлөсөн бол  10 сургууль, нэг цэцэрлэгийн барилгын ажил эхлээд байгаа юм.
 
Нийслэлийн хэмжээнд 2015-2016 онд цэцэрлэг, бага сургуулийн цогцолбор барих ажил эхлээд байгаа юм. Харин ирэх онд 32, нийтдээ 72  цогцолбор барихаар төлөлсөн байна.
 
Түүнчлэн шинэ хичээлийн жил эхлэхтэй холбогдуулан III дугаар сургуулийн барилгын ажил дуусч ирэх сард хүлээж авахад бэлэн болсон бол 11 дүгээр сургуулийн барилгын ажил энэ ондоо багтаж ашиглалтад орох юм байна.
 
Мөн нийслэлийн зургаан дүүргийн 45 хороо огт цэцэрлэггүй бол шинээр 20 хороонд цэцэрлэг барих ажлыг эхлүүлжээ. Нийслэлд нэн яаралтай 7 сургууль шинээр ашиглалтад оруулах шаардлагатай байгаа учир концессын гэрээ байгуулан барилгын ажлыг  анхан шатанд нь эхлүүлжээ.
 
 
 О.Буянхишиг
 
Гэрэл зургийг Н.Батбаяр
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг