sonin.mn
ТОКИО. /TASS/. Японд хэт халсны улмаас долоо хоногийн дотор 25 хүн амиа алдаж, 11067 хүн эмнэлэгт хүргэгдсэн байна.  Тус улсын Гал түймэртэй тэмцэх газраас мэдээлснээр, өнгөрсөн гурван долоо хоногт наранд цохиулсны улмаас 300 гаруй хүн эмнэлэгт хүргэгджээ. Энэ хүмүүсийн тал хувь нь 65-аас дээш насны хүмүүс байна.
 
Япон даяар халуун, чийглэг цаг агаартай байгаа бөгөөд зарим бүс нутагт 39 хэм хүртэл халж байгаа аж. Ийм нөхцөлд аль болох сүүдэрт байж, давстай ус эсвэл хүйтэн ундаа уухыг эмч нар зөвлөж байна. Өнгөрсөн онд тус улсад хэт халсны улмаас наад зах нь 30 хүн амиа алдаж, 35 мянга гаруй эмнэлэгт хүргэгдэж байжээ.
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг