sonin.mn

Сүүлийн 1 сарын турш МАН-ын зургаан сайдыг Засгийн газраас гаргах АН-ын Гүйцэтгэх Зөвлөлийн Шийдвэр гарч, УИХ-ын дарга З.Энхболд ээлжит бус чуулган зарлах хүртэл өндрөө аваад буй билээ. Бүр ор нь гарсан зургаан сайдын оронд томилогдох хүмүүсийн хувилбар ч гарах болсон. Гэтэл энэ бүхэн эрс өөрчлөгдөж, Засгийн газар хэвээр үлдэж  ч магадгүй аж. Өнөө өглөө 9.30 цагт эхэлсэн УИХ-ын Эдийн Засгийн байнгын хорооны хурлаар Эдийн Засгийн ил тод байдлын тухай хуулийг  дэмжсэн бөгөөд  улмаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр болж байна. УИХ- дахь  МАН-ын гишүүдийг Засгийн газар дахь МАН-ын цөөнгүй сайд "лоббидож", уг хуулийг дэмжүүлэхээр ажиллаж буй аж.


Үүнтэй зэрэгцэн Эдийн Засгийн Ил Тод байдлын тухай хууль батлагдвал МАН-ын сайд нарыг  Засгийн газраас гаргахгүй байх хувилбар улс төрийн хүрээнд яригдаж эхэлсэн тухай эх сурвалж өгүүлж байна. Уг  Эдийн Засгийн Ил Тод байдлын тухай хууль батлагдвал Чингис, Самурай бонд болон бусад төсвийн зарцуулалттай холбоотой хэрэгт холбогдсон АН-ын олон хүн өршөөгдөх юм.

П.Энхмандах