sonin.mn
ГААГ. /ANADOLU/. Нидерландын төвийн нутгийн Алфен-ан-ден-Рейн хотын гүүрийг сэргээн засварлаж байсан хоёр кран барилгууд дээрээс унажээ. Барилгын нурангид хүмүүс дарагдсан байж болзошгүй гэж үзэн аврагчид аврах, эрэх ажиллагаа өрнүүлж байна.
 
Хэр олон хүн барилгуудын нурангид дарагдсан нь тодорхойгүй байна гэж тус хотын дэд дарга хэллээ. Нүдээр харсан гэрч Дик ван Смиррен хэлэхдээ, “Зүгээр л тоосон үүл бүрхсэн. Бодохоос аймшигтай санагдаж байна. Юу болсныг та нар лав төсөөлж чадахгүй” гэж ярив. Нидерландын газар хөдлөлт болон бусад гамшгийн үед аврах, эрэн хайх багийнхан хэргийн газарт ажиллаж байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг