sonin.mn
БЭЭЖИН. /TASS/. Хятадын томоохон интернэт холдинг болох “Alibaba Group” улсынхаа Шинжлэх ухааны академийн эрдэмтэдтэй хамтран квантын компьютер бүтээх ажлаа эхлүүлжээ.
 
"Бэйзин циннянь бао" сонинд мэдээлж буйгаар, уг компьютерын тооцоолон бодох хүчин чадал нь орчин үеийн супер компьютеруудийнхаас их наяд /триллион/ дахин илүү байх аж. “Alibaba Group” нь Америкийн “Google”, “Microsoft” болон “IBM” компанийн дараа квантын компьютер бүтээх гэж байгаа Хятадын анхны компани болж байгаа юм.
 
Квантын компьютерыг Хятадын эрдэмтэд “ойрын 10-15 жилийн хугацаанд” бүтээнэ гэж тооцоолж байгаа аж.
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг