sonin.mn
ТОКИО. /TASS/.  “Wikileaks” цахим хуудсанд нийтлэгдсэн мэдээлэлд тайлбар хийхийг Токиогийн эрх баригчид АНУ-аас хүсчээ. Энэ тухай Японы сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга даваа гарагт Токио хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.
 
Японы Ерөнхий сайд Шинзо Абэ болон тус улсын Засгийн газрын зарим гишүүний, мөн “Mitsubishi” корпорацийн гол ажилтнуудын утасны яриаг АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг хэдэн жилийн турш замаас чагнаж байсан тухай дурдсан тайланг “Wikileaks” өнгөрсөн долоо хоногийн сүүлээр нийтэлжээ.
 
“Хэрэв дээрх мэдээлэл үнэн бол маш харамсалтай байна" гэж Суга хэлсэн байна.
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг