sonin.mn
ЖАКАРТА. /independent/. Индонезийн Бали аралд төвтэй Сукарногийн төвийн нэрэмжит “Төрийн гарамгай зүтгэлтэн” дэлхийн шагналыг Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унд олгохоор боллоо гэж Индонезийг үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч асны охин Рачмавати Сукарнопутри мэдэгдлээ.
 
“Бид энэ шагналыг Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унд олгохоор болсон. Учир нь тэрбээр империализмтай тэмцэж байсан аугаа удирдагч Ким Ир Сений зарчмыг тууштай хэрэгжүүлж байгаа юм. Ким Жөн Уны неоколониализмтой тууштай тэмцэж байгааг бид үнэлэн уг шагналыг түүнд олгохоор болсон” гэж Сукарнопутри хэлэв.
 
Уг шагналыг Махатма Ганди, Ан Сан Су Чи нар урьд нь хүртэж байсан байна.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг Ким Жөн Ун "Төрийн гарамгай зүтгэлтэн" шагнал хүртэнэ