БЭЭЖИН. /АР/. Дэлхийн II дайнд Японыг буулган авсан ялалтын ойн баярт зориулсан цэргийн парадын үеэр Бээжин хотын нисэх онгоцны хоёр буудлыг хаах болсныг БНХАУ-ын эрх баригчид мэдэгдэв.
Цэргийн парадыг саадгүй явуулж, нислэгийн аюулгүй байдлыг хангахын тулд есдүгээр сарын 3-нд өглөөний 09:30-12:30 /орон нутгийн цагаар/ хүртэл нислэгүүдийг хойшлуулах эсвэл хаах арга хэмжээ авна гэж БНХАУ-ын Иргэний нисэхийн удирдах газар мэдэгдсэн байна.
Дэлхийн хоёр дахь хамгийн их зорчигч хүлээн авдаг Бээжингийн нисэх онгоцны буудал болон хуучин агаарын цэргийн бааз байсан Наньюань нисэх онгоцны буудлыг түр хаах ажээ.
Цэргийн парадын үеэр агаарын шоу үзүүлбэр болох бөгөөд БНХАУ-ын хамгийн сүүлийн үеийн зэвсгийг олон нийтэд танилцуулах ажээ.
БНХАУ-ын агаарын тээврийн зах зээл маш хурдацтай хөгжиж байгаа бөгөөд дэлхийд хоёрт ордог. Гэвч цэргийн парадад зориулж ийм арга хэмжээ авч байгаа нь дэлхий дээрх хамгийн анхны тохиолдол болж байна.
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Энэ хужаа нар их атаархуу барьцамтгай дагаж дуурайдаг. Япончуудыг ялсаны 70 жилийн ой ч гэх шиг, сүүлийн үеийн зэвсэгээ танилцуулна ч гэх шиг, бүх л юмаараа оросуудыг дуурайчих юмаа. Хэзээ хэдийд хаана хужаа нар япончуудыг ялчихсан юм бэ. Ичихгүй ингэж зохиомол ялалтын парад зохиож дэлхий дахинд шившигээ дэлгэхээ болимоор юм. хужаа нараа та нарт японыг ялсан түүхэн баримтат кино байна уу? үзмээр байна