sonin.mn
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны 3 дугаар байрны дэргэд 26-44 УБД улсын дугаартай эзэнгүй автомашин шатаж байна гэсэн дуудлага өчигдөр 04:03 цагт Онцгой байдлын газарт иржээ.
 
Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 7 албан хаагч ажиллаж шатаж буй машиныг аюулгүй болгож, галыг унтраасан байна. Мөн Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны 4 дүгээр хэсэг 2 гудамжны 264 тоотод Ц-ийн байшин шатаж байсныг дуудлагын дагуу очиж аюулыг зайлуулав.
 
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг