sonin.mn
КАИР. /Reuters/. Терроризмтой тэмцэж, Ойрхи Дорнодын байдлыг тогтвортой болгохын тулд Египэтэд илүү тусламж дэмжлэг үзүүлнэ гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри онцлон тэмдэглэлээ. 
 
Керри өнгөрсөн амралтын өдөр Каир хотод Египетийн Гадаад хэргийн сайд Самех Шоукритой уулзжээ. Уулзалтын дараа Керри хэвлэлийн бага хурлын үеэр, “Манай хоёр улс аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцсон” гэжээ.
 
Египетэд сүүлийн үед лалын босогчдын бүлэглэлүүд, тэдгээрийн дотор “Лалын улс”-ын харьяа бүлэглэл халдлага үйлдэх нь эрчимжиж байгаа юм. АНУ Египетэд зэвсэг нийлүүлж, цэргийн албан хаагчдыг нь бэлтгэж сургана гэж Керри цохон тэмдэглэсэн байна.
 
2013 оны цэргийн эргэлтээс хойш АНУ Египэтэд цэргийн тусламж үзүүлэхээ зогсоосон байсан ч энэ оноос цэргийн тусламжаа үргэлжлүүлэн үзүүлж эхэлсэн юм. Вашингтон өнгөрсөн долдугаар сарын сүүлээр найман ширхэг “F-16” сөнөөгч нисэх онгоцыг Каирт өгсөн билээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг