Ээлжит бус чуулган өнөөдөр эхэлнэ. Үр дүн нь ямар байхыг янз бүрээр таамаглаж байна. Энэ чуулганы хамгийн “чухал” нь МАН-ын сайд нарыг чөлөөлж, орных нь сайд нарыг томилох ажил байгаа.
АН-ын Гүйцэтгэх зөвлөл баяр наадмын өмнөхөн МАН-ыг засгаас гаргах шийдвэр гаргаснаа танилцуулсан. Ээлжит чуулганыг хаах үеэр УИХ-ын дарга ээлжит бус чуулганаар дээрх асуудлыг хэлэлцэх талаар мэдэгдсэн. Гэвч Ерөнхий сайд Ч.Сайханбилэг МАН-ын зургаан сайдыг чөлөөлөх саналаа өргөн бариагүй байв.
Тэрээр өнгөрсөн баасан гаригт сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ “Зургаан сайдыг чөлөөлөх асуудлаар Ерөнхийлөгчтэй зөвшилцөж байгаа. Тэгэхээр энэ асуудал процедурын дагуу явагдаж байгаа гэж ойлгож болно. Гэхдээ ингэснээр асуудал эцэслэн шийдэгдэхгүй.
АН-ын ҮЗХ хуралдаж намын дарга, Ерөнхий сайд хоёр нэг байх талаар шийдвэр гаргах хэрэгтэй. Тиймээс наймдугаар сарын 3-наас өмнө ҮЗХ-г хуралдуулж шийдвэр гаргах хэрэгтэй. УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболдод ийм шаардлага өглөө” гэсэн юм.
Ерөнхий сайдын шаардсанаар АН-ын ҮЗХ амралтын өдрүүдэд хуралдсангүй. Тийм боломж ч бага юм. Амралтын улирал эхлээд ҮЗХ-ны гишүүд нь тал тал тийш тараад явчихсан. Нөгөө талаар АН иймэрхүү томоохон шийдвэр гаргахад фракцын тэргүүнүүд нь эхэлж тохирдог уламжлалтай. Тийм болохоор ийм богино хугацаанд шаардлага биелэх боломжгүй юм.
Гэхдээ Ерөнхий сайдын хэлээд байгаа нь АН-ынхны хувьд анхнаасаа стандарт бусаар шийдчихсэн, хэзээ нэг цагт яригдах л зүйл байсан.
Намын дарга нь З.Энхболд. УИХ-ын даргын алба хашиж байгаа. Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дэмждэг. Тэгэхээр МАН-ыг засгаас гаргах, цаашилбал Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн асуудлыг энэ хоёр эрхэм л шийднэ гэсэн үг.
Ерөнхийлөгч, УИХ-ын дарга хоёрын хувьд АН доторх хоёр тал болчихоод байгаа аж. Тиймээс Ч.Сайханбилэгээр дамжин “тэсэрч” байгаа намын дарга, Ерөнхий сайдын суудал нэг хүнд байх зарчмыг ҮЗХ хэлэлцэж таарна. Хэзээ, яаж гэдэг асуулт гарч ирнэ. Ингэхийн тулд хоёр тал ҮЗХ дээр дэмжлэг авахад гол цөмийг нь бүрдүүлдэг Н.Алтанхуягийн тэргүүлдэг “Алтангадас” фракц хүчтэй нөлөө үзүүлнэ. Хэн нь нэг нь Н.Алтанхуягийн дэмжлэгийг авч байж нөгөөгөө ялна гэсэн үг. Ингэхийн тулд Н.Алтанхуягт хэн илүү санал тавьсан нь ялж таарна.
ҮЗХ дээр ялагдана гэдэг аль альд нь улс төрийн томоохон цохилт болох талаар эх сурвалжууд хэлж байна. Тиймээс хэдхэн сарын өмнө нийлээд хөөж байсан эрхмүүд одоо Н.Алтанхуягтаа хадаг бариад очих нь. Харин Н.Алтанхуяг хэн ийг нь дэмжих бол. Нэгэн цагт “Алтангадас”-т нь байж хамтдаа засаг төрийг эмхлэнэ хэмээн зүтгэж явсан. Сүүлд өөрийг нь буулгаад оронд нь Ерөнхий сайд болсон Ч.Сайханбилэг хийгээд түүнийг дэмждэг Ерөнхийлөгчийг дэмжих үү. Эсвэл Ерөнхий сайд, намын даргынх нь албыг зэрэг мултлах ажлыг голлон зохион байгуулсан гэгддэг З.Энхболдыг дагах уу?
Н.Алтанхуяг Увсынхаа 90 жилийн ойд оролцчихоод тэндээ амарч үлдсэн. Улаанбаатарт ирүүт нь ийм шалтгаанаар уулзах гэсэн намынх нь лидерүүд хүлээж байна.
Маргааш эхлэх чуулганаар Ерөнхий сайдын санал орж ирэхгүй ч “Шонхор” фракцын хэн нэгэн МАН-ын сайд нарыг огцруулах санал өргөн бариад асуудлыг шийдчихнэ. МАН явдгаараа явна. Харин засгийн толгойг мэдэж байгаа АН-ын дотоод дахь томоохон зодоон цааш үргэлжлэх нь.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
Сая Хөвсгөл яваад ирлээ, зам сайхан байлаа. Алтанхуягийг засгийн хийсэн нэг ажил байсан юм. Өмнөговь, Хэнтий, Дорнод гээд олон чиглэлд сайхан зам тавьжээ. Бас энэ ТҮЦ машин нэртэй цахим мэдээллийн санг сайн хийсэн иргэдэд хүрсэн сайхан ажил болсон. АН-д 3 ч сонгуулийн ялалтыг авчирсан хүнийг АН-ынхан өөрсдөө хар пиардаж байж, өөрсдөө нүдэж байж авч хаясан даа. Бид хожимдсон хойно нь л хашгирч, халгалдаг ард түмэн одоо Алтанхуягийг хэр сайн дарга, хэр сайн сайд байсаныг хүн бүр мэдэж байгаа. Намын даргын суудалд нь З.Энхболд шунан дурлаж Ерөнхий сайдын суудалд нь Ц.Элбэгдорж өөрийн хүрээний хүнээ тавих гэсэн цаглашгүй их шуналаас болж ганц гайгүй нэр хүндтэй явж байсан сайдаа АН-өөрсдөө унагаж, намынхаа, ардчиллынхаа нэр хүндэд хар баас наасан улс даа. Одоо АН-ыг 2016,2017 онд ард түмэн шүүнэ. Та нар дахиад сонгогдохгүй. Энэ сонгууль битгий хэл дараа дараагийн сонгуульд гаргахгүй, лааз өшиглөнө гэдгээ мэдэцгээ. Та нарт ард түмэн боломж олгосон харин тэр боломжийг АН-ын шунал ихт албин чөтгөрүүд л устгасан. Одоо хэнд ч буруу өгөөд хэрэггүй, Элбэгдорж, З.Энхболд, новшын Х.Баттулга болон фракцууддаа л буруу өг. Новшнуудыг ахиж төрд гаргахгүй л байх юмсан.
зөв шүү.
Буруу сэтгэж байнаааа??????? зам тавьлаа гэнэ үүүү>?????????? 50 сайхан нас гүйцсэн шараараа ганц хуучин эксел авсаныгаа, тэгээд тэр экселээ унаад явсныгаа ингэж ярьж болохгүй ээээ. Наад эксел чинь замаа гүйцээлгүй эвдэрнэ. Сэлбэг байхгүй. угаасаа урт насгүй за. хэвийн өртгөөсөө 10 дахин их үнээр таьвсан маш чанар муутай замыг ингэж ХУДАЛ магтана гэдэг ГЭМТ ХЭРЭГ. Энэ их зардлын ихэнх нь ХУЛГАЙЧУУДЫН КАРМАНД ороод, цаана нь асар ИХ ӨР үлдсэн. БИД ард түмэн төр их өрийг төлнө!!
alialagch gedgiig n l medeh yum baina. ene novshoos bolj manai ulsiin ediin zasag elgeeree hevtseniig martchihlaa gej uu mongolchuudaa.
Алтанхуяг ч ёстой занаж байгаад Монголын сан хөмрөгийг цөлмөсөн дөө!!!! Гэхдэээ мэдээж ганцаараа биш л дээ. Ааагийи ч ёстой намайг хэн хэлж нохойг хэн саах вэ гээд дэндүү жудаггүй, ил тодоор төр засгаа доромжилсон л доо. Ээбий хүртэл Алтанхуаыгийг яаж чадахгүй байгаа. Луйвар хулгайг ил тодоор нүдээ аниад явуулж байгаа. Аагий, Ээбий нар хэн нь хүчтэй бол доо!!
АН МАХН ХОЁР НИЙЛЖ БАЙГААД УЛС ОРНЫ ЭДИЙН ЗАСГИЙГ ЯАЖ БОГИНО ХУГАЦААНД СҮЙРҮҮЛЖ БОЛДОГИЙГ ЯРУУ ТОДООР ХАРУУЛСАНДА
Горьдвоо
зөв шүү. Алтанхуяг улс эх орноо гэсэн сэтгэлтэй хүн шүү. Бусад нь ч дээ мэдэхгүй. Хувийн эрх ашгаа л боддог
Охиндоо 17 тэрбумын тендер өгсөн нь зөвхөн илэрсэн нь болхоос илрээгүй нь хэдэн зуун тэрбүмаар хэмжигдэнэ. Ингэж ХУДАЛ магтаж буй нь луйвар хулгайн орлогын карма нэгтэй хүмүүс гэж ойлгогдож биана.
алтанхуяг гурван сонгуулийн ялалтыг авчирсан гэх юм... ман-ын нэр хүнд шалдаа буугаад ард түмэн залхаад... тэгээд л ман-ын л гишүүн биш бол гудамжны архичинг ч хамаагүй сонгосон үед л алтанхуяг намын дарга байж таарсан шүү дээ.ялалт бол тэгж л ирсэн_ түүнээс алтанхуяг сайндаа АН ялаад байсан юм байхгүй ш дээ. тэр нь ч ерөнхийлөгчийн сонгуулиар тодорхой харагдсан. бат-эрдэнэ аварга бол үндсэндээ дийлээд гараад ирсэн шүү дээ, АН-ын ретинг ганц жилийн дотор тэгж муухай унасан ...
ene tootsoo yahav ee. MAN l ogtsruulsan. hajuud ni ysvj baigaad l araas ni hutgalsan ni khen bilee. Altanhuyag uneheer lider bol lideree l demjil dee. dooshoo het orj saimshiraad aluulah shahsan. odoo zindaandaa baikh bailgui dee.
Elbegdorj zailaaa AN iin darga bish ulsiin erunhilogchiin hemjeenii setgej chadaj bbaibal zasgiin aji,f hud ulnuus buu oriltsood bai
Чингис бондын зээлээр л зам тавиа биздээ. Гаднаас мөнгө зээлээд зам тавихыг ажил гэдэг бол хэн ч чадна. Тэр зээлийг яаж төлөх юм болж байнаа. Бас дээрээс нь бондын мөнгийг өөрийн талын хүсүүст ямарч хяналтгүй, төсвөөс гадуур тараагаа биздээ. Одоо нэг юм монгол улс бондыг зарцуулалтыг төсөвтөө тусгаж байна даа. Төсвөөс гадуур зарцуулна гэдэг бол дураараа хуваарилах мөнгө хуваарилах нь арга л даа.
ҮЗХ чинь өөрөө Монгол улсаар тоглож байгаа хүүхэлдэйнүүд. Нэр усаар нь зарла. Ард түмнээс сонгогдсон гишүүдээс илүү эрх мэдэлтэй хурал Монголд байх ёсгүй
Алтанхуягийн хийсэн ажил одоо л харагдаж байна. Холыг бодож хийжээ.
chuhal hiih estoi zuil bishee.Uul ni 5- r tsahikgaan stsantsaa bosgoj absan bol ,tseberkeh baiguulmjuudaa uud ni tataad absan bol ,uul ni hiij uud ni tatah zuil mash ih bn .Getel ene turd garsan hunuusiin idej uuh gesen uraldaanaas bolj uls oron min yadarch jiriin irgediin nuruund erguulj tuluh tatabriin daramt diildehgui bolj bn.Elbegdrooj uuruu turiig ih bujignuulah um.Ulsiin erunhilogch hun neg namiin dargiin hemjeend ajiilaj bolohgui niit mongol ulsiin erh ashigiin tuluu pxutgeh estoi,geyel daanch setgehgui ni hurehgui bolohoor ekdebiin zuil oroldoj IH hURAL - iin ner hundiig ungaaj bn.Dandaa alsiig uurtuu zoriulj bodoj yabdag hortoi hunii uildel ni nirees heterch Ih Huraliig ajiliig ni hiilgeh aragui boltol ner hundgui bolgoj baigaa ni daanch hirees heterch bn.Ih hural 3 tiishee harsan uil ajillagaatai tamiin togoonii ulger gej ene buyu.Bi,Bi ,Bi geed chichereed ireheer niit mongoliin ard tumnii erh ashig haashaa ichih be.Ard tumniihee nuruund dendiuu ih achaa uuruulsen iim zasag tur nuran unah tabilntai .hEt ih yabtsuu hubi hubia bodson feodaliin niigem bii bolgoj mongoliig nehdsen bish tarsan turtei bolgoj baigaa ene hunii gaigaar l mongolchuud unuudriig hurtel hoorondoo artsaldan herelden ulaan tsenher deeleer yalgaran hereldej bn.
Ter bux zamuudiig chini bur Enkhbayariin ued barij ehelsen yum malaa
Туулай чихтэй хүний бодол нь хулгана байдаг.
Neriig ni uurchilj shoudaad baigaa bolohoos Enkhbayar ali ert haraad myanganii zam geed ehluulsen ajil shuu dee. Aedchilsan namiin uyed ashiglaltand l orson bolohoos umnu ni ehelsen ajil.
Алтанхуяг 25 жилд гарсан ес-уудаас бүтээн байгуулалтын ажил хийсэн цорын ганц сайд гэдгийг эрүүл саруул ухаантай хүн бүхэн хэлж магтаж байгаа. Ийм шударга ажилласан сайдыг авч хаясан МАН болон Эбэ, түүний уяаны долдой нар а/т-д тараа таниулсан.
NAMUUDIIG TATAN BUULGAJ XARIUTSLAGA TOOTSOX TSAG BOLSON!
Altangadas fracttsiinhan, Altanhuyagtai huyaggui uursduu medeed, henii tald uguhuu shiideh bhaa!!
ALTANXULX OORIINXOO MONGOOR XULXI ZAM TAVIAD, XUVAAJ IDEED ARAI GEJ ZASAGAA SALGAJ AVSANAA MARTAJ BOLOXUU.
UNDSENDEE ENE HUMUUS TORIIG SAMARCH HEDEN TERBUMAAR NI IDSEN LUIVARCHID SHUU DEE HAMGIIN AYULTAI NI ELBEGDORJ TERGUUTEI HYATAD GAMIN SHINJAANII HULGAICH NAR
hun muulahaas oor yum tarhind orohoo bolij ingej baihaar yaj uls oron hogjih vee dee ard tumenii uhamsar iim l doroi bna shuu dee
Нам дотороо асар их нэр хүндтэй, хүрээлэлтэй Н.Алтанхуягийг дэндүү басамжилж, урваж шарваж, үр хүүхдийг нь 11 цагт баривчлах тогтоол үзүүлж байж булааж авсан намын даргын суудал Зи шиг том санаатай ,жижиг биетэй, нам дотроо хэн ч биш амьтанд үнхээр таарахгүй. Энэ хэрэгт хавсайдсан үүсгэн байгуулагч Элбэгдорж нам дамжсан МАНАН байгуулж өөрийнхөө ирээдүйг дархалж,ЭмСиЭс-ээс их хэмжээний хувь авна гэж горьдсон нь нохойн жогорхой болж,нийгэмд үзэн яддагдаж,АН-д хумсанд орсон өргөс болж харагдлаа. Энэ 2 хичнээн алалцана, Алтанхуягийн фигур төчнөөн тодорно. Тэхлээр сайханбилэг, Баярцогт хоёр Алтанхуягийн босгыг элээж, Алтан, Хучир шиг боол болох, эсвэл Зи ҮЗХ хуралдуулахгүй гэж гүрийж байж, их хурлын шийдвэрт нөлөөлөх гэсэн оролдлого, дэг байнга зөрчдөгөөрөө цэц дээр унах, эсвэл Алтанхуягаас аврал гуйж ҮЗХ-ийн дэмжлэг авах гээд зангилаан дээр Алтанхуяг,Фортуна нар сууж байна. Алтанхуяг маш тэвчээртэй, бөгөөд гал авалцахын өмнө сөгдүүлж байгаад унтраах байх гэдэгт итгэж болно. Элбэгдорж бол
Ene ng nudend n us guisen buduuleg, hugshin har uymiig hen toodog uym be?! Erunhii said bhdaa heterhii joldoj bsaan, hel us ch bhgui, dulii hun shig haraad l..