sonin.mn
ВАШИНГТОН. /BBC/. “Windows 10” программ хангамж нь компьютерын хөгжилд шинэ эрин үеийг авчирна гэж “Microsoft” компанийн гүйцэтгэх захирал хэлэв. “Windows 10”-ийг ирэх лхагва гарагт дэлхийн дахинд танилцуулах бөгөөд энэ нь гар утасны салбарт өөрийн байр сууриа дахин олж авах гэсэн “Microsoft” компанийн оролдлого юм.
 
“Microsoft” компанийн дийлэнх хэрэглэгчид өөрийн програм хангамжийг үнэгүй “Windows 10” болгон шинэчилнэ. Гэвч компьютер үйлдвэрлэгч компаниуд үүнийг урьдчилан суулгахын тулд мөнгө төлөх ажээ. Энэ нь “Windows 10”-ийг яаралтай хэрэглээнд оруулах гэсэн стратеги юм гэж шинжээчид үзэж байна.
 
Компани уг хувилбараа хэдэн долоо хоногийн турш шаталж гаргах учраас гаргасан өдөр хүн болгон программаа шинэчилж чадахгүй ажээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг