sonin.mn
ШИНЭ-ДЕЛИ. /ВВС/. Мумбай хотод 1993 онд болсон, олон хүний аминд хүрсэн дэлбэрэлтүүдийг санхүүжүүлсэн Якуб Мемон гэгчийг Энэтхэг цаазаар авчээ.
Мемоныг Энэтхэгийн баруун нутгийн Махараштра мужийн Нагпур хотын шоронд дүүжилсэн байна.
 
Цуврал дэлбэрэлтийн үеэр 257 хүн амь үрэгдсэн юм. Дэлбэрэлт болохоос хэдхэн сарын өмнө болсон эмх замбараагүй байдлын үеэр лалын шашинтнуудыг хөнөөсний хариуд уг дэлбэрэлтүүдийг үйлдсэн нь хожим нь тогтоогдсон. Энэтхэг цаазаар авах ял бараг оноодоггүй юм. Тус улсад 1995 оноос хойш ердөө гурван хүнийг цаазаар авчээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг