sonin.mn
ЯНГОН. /NHK/. Мьянмарын гол сөрөг хүчний удирдагч Ан Сан Су Чи парламентын гишүүн болж, ардчилсан шинэчлэлтийг эрчимжүүлэхийн тулд бүх нийтийн сонгуульд нэр дэвшихээр нэрээ бүртгүүллээ. Ан Сан Су Чи өчигдөр Янгон хотод СЕХ-нд бүртгүүлсэн байна. Тус улсын бүх нийтийн сонгууль энэ оны 11 дүгээр сарын 8-нд болно.
 
Армийн дэмжлэгтэй  засгийн газрын удирдлага дор 2010 онд болсон сонгуулийг түүний “Ардчиллын төлөөх үндэсний лиг” нам эсэргүүцэн, уг сонгуульд оролцоогүй юм. Тус нам Мьянмарын засгийн газарт түүхэн өөрчлөлт хийнэ гэж найдаж байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг