sonin.mn
Хан-Уул дүүргийн ИТХ хурлын 2015 оны 7 дугаар сарын 9 ны өдрийн ээлжит 12 дугаар хуралдаанаас “ХАН-ЗАЛУУС” Залуучуудын хөгжлийн хөтөлбөр баталсан юм. Үүний хүрээнд ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАЛУУЧУУДЫН ЗӨВЛӨЛ байгуулагдаж байна.
 
Дүүргийн Залуучуудын зөвлөл нь тус хөтөлбөрийн үйл ажиллагааны түвшинд шийдвэр гаргахад залуучуудын идэвхитэй оролцоог хангах мөн тус хөтөлбөрийн үйл ажиллагаа, арга хэмжээ нь тус орон нутгийн залуучуудын эрэлт хэрэгцээ хүсэл сонирхолд нийцэж буй эсэхэд хяналт тавьж ажиллана Дүүргийн залуучуудын зөвлөл 45 гишүүнтэй байх бөгөөд 16-39 хүртэлх насны залуус гишүүнээр элсэх бүрэн боломжтой.
 
Хан-Уул дүүргийн шилдэг залуучууд дүүргийн Залуучуудын Зөвлөлийн гишүүн болсоноор “Хан-Залуус” Залуучуудын хөгжлийн хөтөлбөрийн үйл хэрэгт гар бие оролцож, дүүргийн залуучуудын төлөөлөл болж тэдгээрийн болон өөрсдийн дуу хоолойг хүргэх, нийгмийг өөрчлөх олон ажлуудыг санаачилан хэрэгжүүлэх боломжтой болно.
 
Шалгаруулалтанд оролцогч нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
• Хан-Уул дүүргийн харъяат байх
• Залуучуудын хөгжлийн асуудлаар тодорхой ойлголт, мэдлэг, энэ чиглэлээр цаашид сонирхолтой байх
• Цахим орчин “Social Network” –зохих түвшний мэдээлэлтэй байх ажиллах чадвартай /Facebook, Twitter, Youtube, Gmail  /
• Залуучуудын хөгжлийн бүхийл үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, залуучуудын дуу хоолой, төлөөлөл болон ажиллах чадвартай, чин хүсэл эрмэлзэлтэй байх
• Өөрийгөө хөгжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй байх
• Шалгаруулалтын хугацаанд 16 – 39 настай байх
• Англи хэлний болон бусад гадаад хэлний бичгийн болон ярианы зохих чадвартай байх,
Шалгаруулалтанд бүрдүүлэх материал:
• Залуучуудын зөвлөлд нэр дэвшиж буй өөрийн хүсэлтийг илэрхийлсэн захидал,
• Залуучуудын зөвлөлд нэр дэвшүүлж буй оршин суух хорооны тодорхойлолт,
• Нэр дэвшигчийн анкет /загварын дагуу/ хавсаргав,
• нэр дэвшиж буй зорилго, хүсэл тэмүүллээ илэрхийлсэн 500 үгтэй эссег бичиж ирүүлэх,
• Өөрийн давуу талыг тодорхойлох бусад нэмэлт материалуудын хуулбар /хүлээн авсан материалуудыг буцаан олгохгүй болно/
 
Материал хүлээн авах хугацаа:
Залуучуудын зөвлөлд нэр дэвшигчийн материалыг хүлээн авах эцсийн хугацаа 2015 оны 08 дугаар сарын 5-ны өдөр бөгөөд материалыг битүүмжилсэн дугтуйд хийж, хүлээн авах газрын нэрийг Хан-Уул дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтэс-д гэж тодорхой бичиж, Хан-Уул дүүргийн ЗДТГ 504 тоот хаягаар ирүүлнэ.
 
“Хан-Залуус” Залуучуудын хөгжлийн хөтөлбөр -ийн зорилго, үйл ажиллагааны тухай дэлгэрэнгүй мэдээллийг цахим хэлбэрээр www.khanzaluus.mnэсвэл https://www.facebook.com/groups/Khanzaluusmn/хуудаснаас авна уу.
 
Сонгон шалгаруулалт 2 шатаас бүрдэх ба хүлээн авсан материалуудаас 2015 оны 08 дугаар сарын 6 гэхэд зөвхөн шалгарсан нэр дэвшигчид рүү утсаар ярьж ярилцлаганд урина.
 
Залуучуудын зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулахдаа:
• Хүйсийн тэнцвэртэй байдлыг хангах,
• Тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөтэй уялдсан тодорхой чадвар бүхий залуучуудыг сонгох,
• Нийгмийн бүх төлөөллийг хамруулах зэргийг эрхэмлэнэ.
• Хан-Уул дүүргийн хороодын төлөөллийг хангахийг эрмэлзэнэ.
 
Хан-Уул дүүрэг ЗДТГ, 504 тоот
Холбоо барих Утас 11342931, 99239205