sonin.mn
Засгийн газрын өнгөрсөн оны 239 дүгээр тогтоолоор газар нутгийн 19.9 хувь буюу 31.1 сая га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн. Ингэхдээ 13.4 хувь буюу 20.9 сая га талбайг өргөдлөөр, 6.5 хувь буюу 10.2 сая га газрыг сонгон шалгаруулалтаар олгох юм.
 
Одоо уртрагийн 104 градусын баруун талд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэж байна. Энэ оны нэгдүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн 23 удаа цахим хэлбэрээр 2235 дугаарыг олгосноос 1094 өргөдлийг хянаж шийдвэрлэсэн байна. Харин дугаар авсан 1141 аж ахуйн нэгж цагтаа ирж өргөдлөө гаргаагүй аж.
 
Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох боломжтой 103 талбайд орон нутгийн удирдлагаас санал авах мэдэгдэл хүргүүлээд буй.
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг