sonin.mn
Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрийн 20 гаруй хувьд зуншлага тааруу, гантай байна. Харин нутгийн 50 гаруй хувьд гандуу, 20 хувьд зуншлага сайн байгаа ажээ. Тухайлбал Ерөө, Хүдэр, Бугант, Орхонтуул сумдын нутгаар зуншлага сайн байгаа аж.
 
Сэлэнгэ аймгийн нутагт дэвсгэрт 8 дугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр агаарын дундаж температур ихэнх нутагт олон жилийн дунджаас дулаан, зарим хэсгээр дунджийн орчим байх гэнэ. Харин хур тунадас ихэнх нутагт олон жилийн дунджийн орчим ба түүнээс бага орох төлөвтэй байгаа ажээ.
 
Түүнчлэн 8 дугаар сарын цаг агаарын нөхцөл бэлчээрийн болон таримал ургамлын ургалтын байдалд таагүй нөлөөлж, харин хадлан тэжээл бэлтгэх ажилд таатай нөлөөлж болзошгүй байна гэж аймгийн УЦУОШАлбанаас мэдээллээ.
 
Сэлэнгэ аймаг. Ч.Отгонцэцэг
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг