Ховд аймгийн дуунд мөнхөрч, хөшөө нь сүндэрлэдэг Буянт голын орчны бохирдол ихэсч, хэрээс хэтэрлээ. Айлууд ахуйн хэрэглээний хог хаягдал, үнс зэргийг ил задгай асгаж овоолсон, бие засах газаргүй байна. Голын дэргэд амрахаар ирсэн хүмүүс уусан ундааныхаа сав, архины шил, цаас хогоо хаана сууж амарсан тэр газраа орхиод явж байна.
Тэнд зориулалтын хогийн сав байрлуусан байтал хогоо ил задгай хаяж,хүүхэд багачууд усанд сэлж тоглож байхад, архи, пиво уусан хүмүүс ил задгай морь харж, дэндүү болхи бүдүүлэг авирлаж байна.
Энэ тухай зарим иргэд санаа зовж явдгаа бидэнд хэллээ. Аймгийн эмнэлэгт асрагч ажилтай А.Цэнгэл: “Голын дэргэд хогийн сав байрлуулсан байна. Гэвч хогийн саван дотор бус ойр орчимд нь хог таржээ. Зусланд гарсан айлууд хогоо хонхорт булаад хаячихдаг. Намар төв рүү хогоо аваад нүүдэг айл бараг байдаггүй.
Бас хүмүүс голын дэргэд архи уучихаад шилээ хаяад явдаг. Тэр шилээр нь хүүхдүүд тоглож голруу шидэж хагалдаг. Дараа усанд орохдоо шилний хагархайд хөл гараа зүсэх тохиолдол их байдаг. Ус багассан үед тэр шилнүүдийн хагархайг түүх, хүмүүсийн орхиод явсан шил, ундааны савыг хогийн саванд хийх, хашаандаа аваачиж хогтойгоо нийлүүлдэг боловч хүч хүрдэггүй” гэв.
Буянт голын эрэг зүлгэн дээр хүмүүс хувцас, гэрийн хөшиг, хивс зэргийг угаагаад усаа ойрхон цацах, хонхорт хийх, савантай хувцасаа голын усанд шууд базаад хатаах гэх мэтээр голыг бохирдуулж байна. Үүнийг анхаарч шаардлага тавьж байгаа эзэн байгууллага огт алга. Уг нь “байгаль хамгаалах “ төр,төрийн бус олон байгууллага Ховдод бий.
Ховд аймгийн Бүсийн оношлогооны төвийн их эмч Д.Цэрэнбадам ” Залуусаа ирээдүйн аав, ээж нараа хэзээ нэг өдөр чиний хүүхэд энэ голын хөвөөнд тоглох болно гэдгийг хатуу санаарай. Учир нь та энэ голын хөвөөнд архи ууж шилээ хаяж байсан болохоор тэр, харин одоо би зун болгон хүүхдүүдээ тоглуулахдаа үргэлж айдастай байдаг.
Би мөлхөж байгаад шилний үйрмэг хэлтэрхий түүдэг. Би бас олон аав, ээжийн нялх үрсийн зүсэгдсэн шархыг оёж тасарсан шөрмөс залгадаг учираас тэр. Хүүхдүүдээсээ шудрага уучлал гуйх хэрэгтэй” гэж учирлаж байна.
Хүүхэд насны гэнэн цайлган сэтгэлээр, амралтаа өдөржин гол дээр усанд сэлж өнгөрүүлж байгаа бяцхан хүүхдүүдээсээ томчууд уучлал гуйх ухамсар даан ч алга.
Ховд телевиз, Ховдын мэдээ сонины сэтгүүлчид “Буянт голын нэг өдөр” нэвтрүүлэг хийж, машин угааж, архи ууж шил хаяж байгаа хүмүүсийн зургийг авч, зохих шаардлага тавихад зарим нь бүр багш мэргэжилтэй,машинаа угааж буй залуу ” Хуц,та нар юу юм зайлцгаа “п” гэж хараан зүхлээ”. Ингэтлээ ард иргэдийн ухамсар дорджээ.
Хүн хаана амрах,алжаалаа тайлах нь хүний эрх. Гэхдээ манай иргэдийн байгаль хамгаалах эрхзүйн мэдлэг дутуу, нөгөө талаар Ховд хотын захирагчийн алба, аймгийн Цагдаагийн газар, аймгийн Байгаль орчны газар гол дагасан хууль бус үйлдэлд ямар ч хяналт тавихгүй байна.
А.Бямбасүрэн
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Ийм танхай будуулэг амьтадаа монгоор торгож,хууль дурэмээр сурдуулэн сэтгэл санааны шанаа огч зохицуулж чадахгуй байгаа аймгийн удирдлагууд муу л байнадаа!Ухамсараа уландаа гишгэсэн ийм заваан явдал более орчин уед байж болшгуй асуудал!Зориуд цагдан сэргийлэхийн эргуул гаргаж маш том монгоор торгоод байхад яваандаа эмх цэгц бий болно биз
Миний бага нас Их гол Бага гол хоёрын дунд 50 жилийн өмнө өнгөрчээ. Одоо хүртэл хаяа зүүдэндээм жарааай сүлжилдсэн голын чулуут хайрга харагддаг гээч. Зуны сургуулийн амралт эхлэмэгц Ховд хотынхон зусланд гэрээ бариад бидний хэд аав ээжээ ажилд явахаар л өглөө гол руу яваад өгнө дөө. Өдөржин усанд орж голын хөвөөнд ор болгон зассан наранд халсан чулуун дээр дээш доош хараад шарсаар байгаад хар хөх болсон амьтад орой гэрийн бараа хардагсан. Усанд юм угаах гэж эгч нар пүмпэн бариад явна уснаас хол сайр газар угаагаад хиртэй битгий хэл савантай ус гол руу хэзээ ч хийдэггүй байсансан. Одоо энэ хүмүүс яасан ч их өөрчлөгдөөв дээ. Ямар ч байсан ус голоо хайрлаж байвал сайхан шүү
ингээд байх юм бол Монголын заяа та нарыг хаяна. Армени шиг үнсэн товрог болсныхоо дараа Бурханы дуулгавартай зарц болцгоо.
ardchlal gej xog garsanaas xoish mgl-chuud xynee bsan xen durtai ni xyssen yumaa xiij boldog geed ardchlal gej xutsdag malnuud ni surgaad exelsen boloxoor nuguu ergyy malnuud ni yum xelexeer zaxirgaadaj bna minii erx gej soliordog xogiin gexed dendyy xogiin niigem yum daa odoo tsag chin
тэнгэрлэг монголчуудын хийж чаддаг ганц ажил нь газар дэлхийг бохирдуулж жорлон болгох ккк
Tsagdaagiin gazar mergejliin hyanalt baigali orchinii baitsaagch nar ni yu hiij baidag bn aa
Тэр багш залууг нэр устай нь бичвэл дээр.
hynooriigoo hyndetgeddeggyin ilrel . bi hogtoi orcnind amidrahgyi bi tsewer huambai eryyl orcnind amidrah yostoi hyn gej bodoj bwal hog hayahgyi . harin bi yag j amidarsan yadgiin geh ooriigoo bolon orooliig hyndetgedggyi hynii bas tegeed amia hicneegcn nariin l hiij bgaa ajil hyn dotroo setgeltei bol hog hayahaas saihan bgalia bohirdono gehees or owdoj hogiig hayh baitugai hairlah yzel dotor ni bna
тэр архины шилээ хагалж хаядаг сдануудыг яах вэ
Би жирийн монгол билиг ТАНХАЙ ходооний хvн..гэж
Хөөе Туул гол чинь үүнээс дор байгаа. Дээдсүүд ус цэвэрлэх төхөөрөмжөө томосгож, шинэчлэхийн оронд найр наадамд өдий төдий тэрбумаар нь зарцуулж, түүнийгээ их ашигтай сайхан юм хийчихсэн юм шиг маадайгаад явдаг нь даанч ичмээр. Уудаг усаа жорлонгоороо гүйлгэдэг,таарсан газраа муугаа юүлдэг, хогоо хаядаг, архичин,хулгайч, залхуу хүмүүс Монголоос өөр газар байна уу? Байна гээд улсууд нэрлэх байх. Тэгвэл тэр новшнуудыг дуурайдаг нь тэд нараас ч тэнэг байна гэсэн үг.
Конго, Сомали, Бангладеш гээд ойролцоо улс орнууд бий.
уух усгүй болвол таарсан амьтад
bi saya hodoo yavj baihdaa goliin sav daguu hog shil.yalanguya shilnii hagarhai ih tuulee. hot hodoogiinh geltgui hogoo haydag ene zavaan baidaldaa dassan baina gedeg setgegdel torson. za tegeed goliin oiroltsooh but soognoos tsever agaar bish bohir uner unertej baina. Goliinhoo derged l bie zasdag boljee.
Монгол усгүй болвол яах бол нэг харах юмсан.
Уулаасаа ариун цэвэр сахиж усанд орохоо мэддэггүй бид хүн байтугай амьтан ойртохын аргагүй өмхий юмнууд болно биз. Хүмүүсийн салхин доогуур орохын аргагүй л өмхий үнэрттэгшдээ. Үүнийг нь хэлэхээр ихэд хилэгнэж өөрсдөөс нь гавар зандан үнэрттэг улсууд шиг загнахыг нь яана гээч.
чи оороо ингэж яриад яваа мортоо усанд сард ганц удаа ордог заваан матар байжл байгаадаа!Орчин уеийн соелтой хун чинь зуны цагт одортоо 2 удаа оволийн цагт долоо хоногт 3-4 удаа усанд орж ариун цэвэр сахьдаг байх естой
ug ni shan bsn, ardchilalaa gej... bugdiig baas bologoh yum daa/
Buhel buten sab gazrin zahirgaa ajillaj bgaa shuu dee. ted ajlaa hiihgui bn.
Ter bagsh zaluugiinhaa bichlegiig youtube.com-d tavij Facebookaar taraagaach. Busdad surgamj bolog
40 jiliin emne Xovd gol gej ylaanaar ergeldsen boxir yum l baisan. Xezee ch tyngalag baigaagyi
Ondor torguuli horih yal l humuusiin setgehuid noloolj chadna.ternees busad um mongolchuudiin tarhind noloolj chadahgui
хээр ходоо бааж шээлээ гэж торгоод туйлшраад байвал Монголын нохцолд хэнч ойлгохгуй!ХОДОО ХЭЭР БААЖ ШЭЭГЭЭД СУРЧИХСАН амьтад хотод ирээд ягл тэр маягаараа биеээ авч явна!ходоо хээр ямарч дурэм горимгуй машин тэрэг,морь тэрэг мотоцикл унаад сурчихсан малнууд чинь хотод ирээд ягл тэр маягаараа дуртай зугтэй дураараа яваад огдог,ямарч гэрлэн дохио хорио занааг тоодогггуй!