sonin.mn
Баян-Өлгий аймагт «Залуус бид хамтдаа» 1000 залуусын чуулга уулзалт амжилттай зохион байгуулагдлаа. Тус чуулга уулзалтанд НАМЗХ-ны ерөнхийлөгч Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн А.Тлейхан болон аймгийн МАН-ын удирдлагууд мөн 13 сум, аймгийн 26 багийн 1072 залуучууд оролцсон ба сургалт, илтгэл, үндэсний бөхийн барилдаан, урлаг, спортын уралдаан тэмцээнүүд хөтөлбөрийн дагуу зохион байгуулагджээ.
 
Үндэсний бөхийн барилдаанд аймгийн арслан Б.Серик түрүүлж, аймгийн харцага У.Береке үзүүрлэсэн байна. 
 
Чуулга уулзалтын хүрээнд багуудын дунд зохион байгуулагдсан спортын болон урлагийн уралдаан тэмццэнүүд нь залуусын авьяас, ур чадвар, авхаалж самбаа, эв нэгдэл, зохион байгуулалтын өндөр чадварыг сорисон ба нийлбэр дүнгээр Ногооннуур сумын баг амжилттай оролцон тэргүүн байранд орж цомын эзэд болсон байна.
 
Ш.Айзаря
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг