sonin.mn
МОСКВА. /NHK/. Хөл бөмбөгийн 2018 оны ДАШТ-ийг Орост зохион байгуулахыг дэмжсэн ФИФА-гийн ерөнхийлөгч Сепп Блаттерыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин сайшаалаа. Путин энэ долоо хоногийн даваа гарагт Швейцарийн нэгэн телевизэд ярилцлага өгөхдөө, “Блаттер Нобелийн шагнал хүртэх гавьяатай хүн” гэжээ.
 
2018 оны ДАШТ-ийг зохион байгуулах улсыг шударгаар сонгоогүй байж болзошгүй гэж Швейцарийн хууль, шүүхийнхэн сэжиглэн мөрдөн шалгаж байгаа юм. Блаттер огцрохоор шийдсэнээ ФИФА-гийн тэргүүнээр тав дахиа сонгогдсоноосоо хэдхэн хоногийн дараа мэдэгдсэн билээ.
 
Өрнөдийн улсууд шүүмжилж  байгаа ч ДАШТ-ийг Орост зохион байгуулахыг бүрэн дэмжиж байгаагаа Блаттер мөн илэрхийлж байсан юм. “2018 оны ДАШТ-ийг зохион байгуулахад ямар нэгэн луйвар ороогүй” гэж ОХУ мэдэгдээд, шударгаар сонгосон эсэхийг тогтоохоор мөрдөн шалгаж буйг шүүмжилж байгаа билээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг