sonin.mn
Эгч дүүсийн найрсаг харилцаат БНСУ-ын өмнөд Генгсан аймгийн Хаман сумтай 4 дэх жилдээ хамтран зохион байгуулж буй “Сурагч солилцооны хөтөлбөр-2015”-д оролцогч хүүхдүүд өчигдөр тус улсыг зорилоо.
 
Энэ удаагийн хөтөлбөрт 10 хүүхэд 2 албан хаагч хамрагдаж байгаа бөгөөд Хаман суманд 7 дугаар сарын 27-31-ний өдрүүдэд тусгай хөтөлбөрийн дагуу аялж, Солонгос улсын соёл, зан заншил, ахуй амьдралтай танилцах боломж бүрдэж байна. Мөн ирэх 8 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Хаман сумын сурагчид Хан-Уул дүүрэгт хүрэлцэн ирэх юм.
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг