sonin.mn
 ОХУ-ын нийслэл Москва хотын ойролцоох Алабино полигонд "Танкийн биатлон" олон улсын тэмцээн энэ сарын 1-15-нд болох гэж байна. Тэмцээнд ОХУ, Монгол, Ангол, Серб, Никарагуа, Энэтхэг, Хятад зэрэг 13 орны цэрэг дайчид оролцох аж.
 
Манай танкчид эхний хэсэгт ОХУ, Анголын багтай учраа таарчээ.  "Танкийн биатлон" тэмцээнд онч мэргэн буудлага, уран жолоодлогоор шилдэг танкчдыг шалгаруулах юм.