sonin.mn
Япон Улсын Үндэсний архивын газрын ерөнхийлөгч Такэо Като тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Архивын ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцах ажлын айлчлалыг хийж байна.
 
Энэхүү айлчлалын хүрээнд өнөөдөр ЦЕГ-ын Төв Архивын газарт зочилж цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, онцлогтой танилцахын зэрэгцээ түүхэн үйл явдал, ховор сонин үзмэрүүдийг үзэж сонирхсон юм.
 
Энэ үеэр ЦЕГ-ын Төв архивын газрын дарга бригадын генерал Т.Хүрэлбаатар зочид, төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, санал солилцсон юм.