sonin.mn
ВАШИНГТОН. /Sputnik/. “Дэлхийн далай”-н усны түвшин урьд нь тооцоолж байснаас хамаагүй хурдацтай нэмэгдэж байгаа бөгөөд дэлхийн томоохон хэдэн арван хот 2050 он гэхэд усанд автаж болзошгүй гэж АНУ-ын эрдэмтэн судлаачид анхаарууллаа.
 
Ирэх хэдхэн жилийн дотор “дэлхийн далай”-н усны түвшин урьд өмнө байгаагүйгээр буюу зургаа гаруй метрээр нэмэгдэх хандлагатай байна. Урьд нь хоёр хүртэлх метрээр нэмэгдэнэ гэж тооцоолж байжээ.
 
Усны түвшин ингэж нэмэгдсэнээр далайн эрэг орчмын бүсүүдэд амьдардаг хэдэн сая хүний аж амьдралд сөргөөр нөлөөлнө гэж Америкийн судлаачдын саяхан явуулсан судалгааны тайланд бичжээ. “Дэлхийн далай” нэр томъёонд дэлхийн бүх далай, тэнгисийг хамруулсан байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг