sonin.mn
Завхан аймгийн хөгжлийн тулгамдсан асуудлын нэг нь Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбогдох юм. Өнөөдрийн байдлаар Солонготын даваанаас Их-уул, Тосонцэнгэлийн баруун дөрвөн зам хүртэлх замыг Хурдны зам ХХК тавьж байна. 
 
Мөн Тосонцэнгэлийн баруун дөрвөн замаас Улиастайруу чиглэсэн 114 км хатуу хучилттай замыг Хятадын Засгийн газрын урт хугацааны зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр шийдвэрлэж, Аж үйлдвэрийн яам, Хятадын Засгийн газраас оролцох компаниуд ажлаа эхлээд явж байна. 
 
Харин ажил нь зогсоод байгаа Улиастайгаас Загастайн даваагаар дамжсан 67 км замыг Хятадын Засгийн газрын урт хугацааны зээлийн санхүүжилтээр хийгдэх юм. Тэрчлэн Тосонцэнгэлийн баруун дөрвөн замаас Нөмрөг, Сонгино сумаар дамжин Увс, Улаанбаатарыг холбох 167 км замыг концессийн гэрээгээр барихаар Оросын компани шалгарчээ. 
 
Б.Мягмарсүрэн
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг