sonin.mn
ТОКИО. /Kyodo/. Японд цаг агаар хэт халж байгаагийн улмаас наранд цохиулсан гэсэн шинж тэмдэгтэйгээр 800 гаруй хүн өчигдөр эмнэлэгт хүргэгджээ. Тэдний гурав нь нас баржээ. Мөн гурван хүн ухаангүй байгаа аж. Тус улсын Цаг уурын газрын мэргэжилтнүүдийн хэлснээр, Японы зүүн болон зүүн хойд нутаг даяар хэт халж байна.
 
Токиогоос хойш орших Гүнма мужийн Татэбаяши хотод өчигдөр өдөр Цельсийн 38.7 градус хүрч халжээ. Токиод өдөртөө Цельсийн 35 градус хүрч байгаа аж.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг