sonin.mn
ВАШИНГТОН. /Reuters/. Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэж чадахгүй байгаа улсуудын жагсаалтаас АНУ Кубыг хаслаа. Куба болон АНУ дипломат харилцаагаа албан ёсоор сэргээснээс хойш нэг долоо хоногийн дараа АНУ-ын Төрийн департамент хүний наймааны талаарх жил тутмын тайлангаа гаргасан байна.
 
Засгийн газрын дэмжлэгтэй төслүүд дээр ажиллуулахаар хүмүүсийг хүчээр хилийн чанад руу явуулж ажиллуулж байна гэж Кубын коммунист эрх баригчдыг АНУ урьд нь буруушаагаад, “Энэ бол хүний наймааны нэг хэлбэр” гэж байсан юм. Кубыг хүний наймаатай тэмцэхгүй байгаа улсуудын жагсаалтад 2003 онд оруулж байжээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг