sonin.mn
ДАМАСК. /NHK/. Босогчидтой тэмцэхэд манай армийн хүн, хүч дутмаг байна гэж Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асад мэдэгдсэн байна. Улс орноо нуран унахаас хамгаалахын тулд чухал гэсэн тодорхой бүс нутгуудыг хамгаалахад Сирийн Засгийн газар анхаарлаа хандуулах хэрэгтэй гэж Асад ням гарагт телевизэд ярилцлага өгөхдөө хэлжээ.
 
Сирийн голдуу хойд нутагт өрнөж байгаа байлдааны ажиллагаанд Асадын хүчин, Засгийн газрыг эсэргүүцэгч хүчин, “Лалын улс” бүлэглэлийн босогчид, Курдын хүчин оролцож байгаа билээ.
 
Сирийн хүчин гуравдугаар сард Идлиб мужийн хойд нутгийн хот болон тавдугаар сард түүхэн Пальмира хотын хяналтыг “Лалын улс” бүлэглэлд алдсан бөгөөд одоогоор Сирийн Засгийн газрын хяналтад байгаа газар нутаг тус улсын дөрөвний нэгд л хүрч байна.
 
Сири дэх “Лалын улс” бүлэглэлийн босогчдын байрлалд өгсөн Туркийн агаарын цохилтын талаар Асад дурдаагүй байна. Гэвч тэрбээр, Турк гэх мэт орны босогчдын дэмжлэг нэмэгдэж байгаа нь ажиллагаанд ихээхэн саад болж байна мэдэгджээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг