sonin.mn
Сүүлийн сард Баянхонгор аймагт Галзуу өвчнөөр нийт 11 мал амьтан өвчилжээ. Үхэр хамгийн олон буюу 5 галзуугийн тохиолдол гарсан бол 2 үнэг, 2 чоно, 3 нохой галзуурчээ.
 
Галзуу өвчнөөс гадна гадна Баянцагаан сумд цусан халдварт өвчний 2 тохиолдол илэрсэн бол Баян-Овоо, Бөмбөгөр, Баянхонгор сумдад Коли иж балнадын тус бүр нэг тохиолдол, Галуут сумд Боом өвчний нэг тохиолдол бүртгэгджээ.
 
Мөн боом өвчин гарсан Галуут сумын 2 дугаар баг, Галзуу өвчин гарсан Гурванбулаг сумдад аймгийн Мал эмнэлэг, үржлийн тасгаас 7 хоног ажиллаж мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажилласан байна.
 
Б.Мөнхзул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг