sonin.mn
Монгол Улсын Засгийн Газрын 2015 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 49 тоот тогтоолоор “72 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих” Концессын гэрээг “Рич Голден Буллс Эдукэшн” ХХК /цаашид “Компани” гэх/-тай байгуулах эрхийг олгож, Концессын гэрээ байгуулагдсан. Тус төслийн хуулийн зөвлөхөөр ДАЧЭН ГХОХХН ажиллаж байна. Компанийн хувьцаа эзэмшигчдийн бүтэц, удирдлага бүрэн солигдож, гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани болж өөрчлөн байгуулагдаж байгаатай холбогдуулан төсөл хэрэгжүүлэгч Компанид албан ёсоор хууль зүйн нарийвчилсан дүн шинжилгээ хийх ажлыг 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс эхэлсэн.
 
“Рич Голден Буллс Эдукэшн” ХХК-ийн одоогийн удирдлага нь компанийн эрхийг шинээр хүлээн авч байгаа этгээдэд тус компани нь бусадтай ямарваа гэрээ, хэлцэл байгуулаагүй гэж баталгаа гаргасан болно. Иймд хувьцаа эзэмшигчдийн бүтэц, удирдлага өөрчлөгдсөний дараагаар тус Компани нь “72 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих” төсөлтэй холбоотой өмнөх хувьцаа эзэмшигч, удирдлагатай байгуулсан аливаа гэрээ хэлцэл, тухайлбал, Барилгын ажил гүйцэтгэх, Туслан гүйцэттэх, Бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ г.м, өр төлбөр, зээл, амлалт, тохиролцоог хүлээн зөвшөөрөхгүй, хариуцахгүй бөгөөд үүнээс учирсан аливаа хохирлыг арилгах үүрэг хүлээхгүй болохыг үүгээр мэдэгдэж байна.
 
Хэрэв тус компанитай тийм гэрээ, хэлцэл байгуулсан, эсхүл энэ тухай мэдэж байгаа бол мэдээллийг 2015 оны 8 дугаар сарын 01-ний дотор дараах хаягаар мэдэгдэнэ үү.
 
Хаяг: “ДАЧЭН” ГХОХХН Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө,
 
Пийс Тауэр 7 давхар, 701-702 тоот,
 
Ш/х: 44-390 /44-р салбар/
 
И-мэйл: Dacheng.nandin@yahoo.com
 
Утас: +976 75550004 
Факс: +976 7555000