Хувь заяаны сонирхолтой заяа тавилангаар гэх юмуудаа миний бие Монгол Улсын сүүлийн дөрвөн ерөнхийлөгчтэй ямар нэг байдлаар ойртож холдож явсан байх юм. Өмнөх он жилүүд буюу БНМАУ-ын удирдагч Юмжаагийн Цэдэнбал, Жамбын Батмөнх нарын үед удирдлагад нь бас хамт ажиллаж байлаа. Тэр хоёр бол цалингаас цалингийн хооронд маньтайгаа адилхан амь зуусан манай үеийнхэн.
Онцын огцом ялгаа байхгүй. “Тойрон хүрээлэгчид” хэмээх хилс хэрэгт тулгагдаж бүтэн гурав дөрвөн жил мөрдөгдөж байцаагдаад ард түмнээсээ арван төгрөг ч мэхэлж завшаагүй нь тогтоогдож сүүлд ариун нэр нь аяндаа цагаатгагджээ. Харин тэдний үйл хэргийг үргэлжлүүлэгч Монгол Улсын сүүлчийн дөрвөн Ерөнхийлөгчийн түүх намтар бол их өөр юм. Шинэ цагийн хүмүүс. Тэр тухай товчхон боловч санаа бодлоо бичиж үлдээе гэж бодлоо.
ХЭЭГҮЙ ЕРӨНХИЙЛӨГЧ
Анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбатад ард түмнээс хайрласан алдар цол нь энэ. Нээрээ ч тэрээр хээгүй. Бүр дэндүү гэмээр хээ шаагүй гүдэс шулуухан. Энэ нь ард түмэнд ихэд таашаагддаг. Шарын голын нүүрсний уурхайгаас хөдөлмөрийн гараагаа эхэлж ахиж дээшилж, хөгжиж дэвших замдаа шулуудан орсон болохоор тийм байдаг ч байж болох юм. Уурхайчдыг шулуун шударгуу улс гэлцэх юм билээ.
Социализмын он жилүүдэд Яам, тусгай газрын дарга, орлогчоор ажиллаж байв. Онцгойрч ялгаран оройлж цойлсон нь үгүй. Бусдаас төдийлөн ялгарах юмгүй байдаг л нэг удирдах ажилтан. Монгол Улсын ирээдүйн удирдагч, анхны Ерөнхийлөгч болох юм гэж тэр үед хэнбугай ч нэгхэн ч удаа лав бодоогүй биз. Монголыг бар улс болгоно гэж лоозогноод баар улс болгож хувиргах юм гэж бүр ширхэг ч хүн зүүдлээгүй гэдэгт мөрий тавьсан ч алдахгүй.
Социализмын он жилүүдэд улс орны удирдагч болох хүнийг өнөөдрийнхөөс арай өөр өнцгөөс харж онцгой хатуу шалгуураар үнэлж дүгнэхийг хичээдэг байжээ. Маш товчоор хэлбэл ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр хичээнгүйлэн зүтгэж, эцсийн амьсгалаа хураатал Эх орныхоо тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн төлөө тууштай зүтгэх ёстой. Худал хэлэхгүй, хуурч мэхлэхгүй. Монголын ард түмний өмч хөрөнгөөс өнчин ишиг, сэтэрхий тэвнэ ч хулгайлахгүй. Үнэнч шударга,өргөн мэдлэг боловсрол, өндөр ёс суртахуунтай, амьдралын арвин туршлагатай байх учиртай.
Ингэж үздэг, түүндээ ч үнэнхүү итгэцгээдэг байлаа. Амьд үлгэр дууриал нь Дамдины Сүхбаатар, Хорлоогийн Чойбалсангаас эхлээд Юмжаагийн Цэдэнбал, Жамсрангийн Самбуу нараар үргэлжилж байв. Эл өв уламжлал анхны Ерөнхийлөгчийг бүх нийтээрээ ерээд онд сонгох хүртэл үргэлжилсэн юм. Лодонгийн Түдэв, Пунсалмаагийн Очирбат хэмээх хоёр нэр дэвшигч Монгол Улсын анхны Ерөнхийлөгч болохын төлөө өрсөлдсөн билээ.
Жингийн туухайн дээр зэрэгцүүлж тавиад жигнэж үзэж болдогсон бол тэнгэр, газар шиг зааг ялгаа ажиглагдаж болох байлаа. Гэвч тэгж чадсангүй. Пунсалмаагийн Очирбат ялж Монгол Улсын анхны Ерөнхийлөгчөөр сонгогдов. Уг нь Лодонгийн Түдэвийг монголын ард түмэн илүүд үзэж,санал нэгдэж сонгосон бол бар болох замаар Монгол Улс замнах илүү магадлалтай байсан ч тэгсэнгүй.
Энд Обогийн эрхэм нэгэн чанар илүүтэй жин дарж Лодонгийн Түдэвээс түүнийг эрс ялгаруулжээ. Өнөөх хээ шаагүй зан, хэнтэй ч ам хэлээ ололцоод дал мөрөө алгадалцаад ахархан хугацаанд ах дүү, анд нөхөд бололцож чаддаг билэг авьяас нь. Хээгүй хэмээх алдар нэр эндээс анх эхлэлтэй. Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр нийслэл хотын гудамжинд юм үзэж нүд тайлсан хоёр сэхээтэн хоорондоо ийнхүү ярилцаж байна гэнээ.
-Нэр дэвшигч Очирбат нэгэн малчныд дөрөө мултлан буужээ. Айлын авгай эрэгнэг дээрээсээ халтартсан хагархай шаазан авч нөхөөстэй хормойгоороо хальт арчсан болоод данхтай цайнаасаа аягалан барьжээ.
-Үгүй ер цаадах чинь яаж байна гэнэ?
-Яах юу байхав тэр дор нь ганцхан амьсгалаар гуд залгилаад, алив ахиад нэг аягалаадах, ам цангасан гэж юүхэв гэж байна гэнэ.
-Яг тэгнэ шүү, мөн байна. Тэгж л хэлэх эр байгаа юм даа.
-Тэгээд зогсоогүй гэнээ хө.
-Тиймүү, өөр яасан гэнэ.
-Яах юу байхав улам ахиад за одоо эзэгтэйн галуун хүзүүгээс ганц аяга харз хүртчихбэл ч болох нь тэр дээ. Ахиад мянган км давхисан ч алзахгүй гэж наргиж байна гэнэ. Айлын авгай муухан инээмсэглээд авдраа уудлан ёроолоос нь “галуун хүзүүг”-ээ гаргаж ирээд нэр дэвшигчээ дайлсан гэнээ хө.
-Яг дүрээрээ мөн байна. Тийм л хээ шаагүй эр дээ, манай Обо чинь. Гүндүүгүй сайхан монгол эр хүн мөн байгаа биз?
-Мөнөөр барах уу даа хө. Айлын авгай айл саахалтынхандаа ярьж хөөрөөд л. Тэр хавийнхны ярьдаг хэлцдэг ганц сэдэв нь энэ болоод байна гэнээ.
-Хэрэв тэр айлд Лодонгийн Түдэв ахайтан бууж үдэлсэн бол яах байсан бол?
-Харин ээ, мань хүн ч хагархай, хиртэй аяганы амсарт уруул хүргэж хүйтэн цай амсах хүн биш дээ. Цамаархан сэжиглэх л байсан болов уу.
-Архийг бол айлын авгайгаас бүр хэзээ ч нэхэхгүй. Тийм хүн тэр биш...
Эл яриаг сонсоод би нээрээ л тэгэх байсан байх шүү гэж бодсоноо нуугаад яахав. Энд үнэний хувь байх шиг санагдсан. Ингээд Монгол Улс хээгүй болоод хэнэггүйхэн Ерөнхийлөгчтэй болсон түүхтэй. Хээгүй Обо-д хүнийг өөртөө татах, итгэл сэтгэл төрүүлэх, бүлээн дулаан уур амьсгал буй болгох гайхалтай увидас байдаг гэлцэх юм билээ.
Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа гадаадын нэг оронд айлчилжээ. Манайх болсон хойно доо, гуйлга гуйх гэж л очоо биз. Яам тамгын газрынхан, туслах зөвлөхүүд ярих хэлэх зүйлийнх нь үндэслэлүүдийг сүрхий сайн гаргаж, бичиж бэлтгэж өгсөн юм байх. Тэр бүхэнтэй нь Ерөнхийлөгч уншиж танилцсан нь ойлгомжтой. Тэгэх үүрэгтэй юм чинь.
Тэгсэн чинь айлын Ерөнхийлөгчтэй шал ондоо юм яриад эхэллээ гэнэ шүү. Танай улсыг хөгжүүлэхэд монголчууд бид туслая гээд л яриад эхэлж дээ. Өнөөх уулзсан Ерөнхийлөгч өөдөөс нь гайхан харж байна гэнэ. Танайх манайд ийм ийм чиглэлээр ихээхэн хөрөнгө оруулаадах. Түүгээр чинь тийм тийм бүтээгдэхүүнийг хахаж цацтал нь үйлдвэрлээд, түүнийгээ дэлхийд байхгүй хамгийн олон хүн амтай Хятад руу, Ази Европыг амдаж дамнасан асар уудам газар нутагтай Орос орон руу мөрөн гол адил урсган цутгаж орхие. Мөн ч арвин их зоос олно доо. Жижигхэн Монгол жигтэйхэн түргэн хөгжиж бар болно. Бар улс аль хэдийнэ болчихсон танайх луу болж томрон таван тивийг бүрхэнэ. Энэ чинь монголчууд бид та бүхэнд тусалж байгаа хэрэг мөн биз дээ гэжээ. Бүгдээрээ хөгжилдөн хөхрөлдөж, яриа хөөрөө аяндаа шар тос шиг нийлэмжтэй хөврөөд явчихсан гэсэн.
Үүнийг сонсоод би Монгол Улсын газар нутгийн байршлын давуу талыг ихэд энгийнээр эвтэйхэн ойлгуулж чадсан жишээ, улс гүрнүүдийн геополитикийн бодлогод Монгол орноо багтааж хорхойг нь хүргэж шүлсийг нь асгаруулах гэсэн оролдлого байсан биз гэж мунхаглан ойлгохын хажуугаар хамгийн гол нь Монгол Улсын анхны Ерөнхийлөгчид ард олноос хүртээсэн өнөөх “хээгүй” хэмээх алдар нэрийн нэг тод илрэл мөн юм болов уу гэж бодоод өнгөрсөн билээ.
Энэ бодолтойгоо хамт олон жилийг өнгөрөөж явна. Гэтэл саяхан тэр итгэл үнэмшил дээр минь УИХ-ын дарга Зандаахүүгийн Энхболд ус асгаж орхив. Пунсалмаагийн Очирбат Үндсэн хуулийн цэцийн гишүүн мөн боловчиг хууль зөрчиж МСS-д зөвлөхөөр ажиллаж “Энержи ресурс”-ийн эрх ашгийг хамгаалдаг. Таван толгойн нүүрсний уурхайн талаарх асуудалд яг энэ байр сууринаас хандаж байна. Сард 22 мянган ам.долларын цалинг тэднээс авдаг болохоор тэр биз гэсэн утгатай мэдээллийг олон нийтэд хүргэсэн нь гэгээн цагаан өдөр тэнгэр ниргэх шиг л юм боллоо.
Монголын бүх сонин хэвлэл, радио телевиз, цахим сайтууд энэ сэдэв рүү хуйларч ам нийлүүлэн шуугилдав. Ашигт малтмалын аяныг шуурхайлуулж, “Алт” хөтөлбөрийг анхалж санаачилж байсныг нь ч сануулаад авав. Гайхалтай нь Монгол Улсын анхны Ерөнхийлөгчөөр сонгогдож түүхэнд нэрээ мөнхөлсөн П.Очирбат ганхийж дуугарсангүй. Ганц үгээр ч хариу өгсөнгүй. Хээгүй хээгүй, хэнэггүй хэнэггүй гэхэд арай хэтрэх байлгүй дээ энэ чинь.
Эргэлзэн гайхаж, итгэж ядаж байтал хэвлэл мэдээллээр ахиад гайхалтай мэдээлэл цацагдлаа. “Монголын үнэн” сонины 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн №126 /22849/-д “Ерөнхийлөгч асан П.Очирбат хууль зөрчсөнийг тогтоожээ” гэсэн гарчигтай товч мэдээлэл нийтлэгдэв. Түүнийг үг, үсгийн өөрчлөлтгүйгээр сийрүүлбэл “Хос дэнс клуб” ТББ-аас Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбат Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр ажиллаж байгаа ч “Монголиан майнинг корпораци”-аас давхар цалинждаг хэмээн АТГ-т хандан, холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн эсэхийг шалгуулах тухай албан бичиг хүргүүлжээ.
Энэ дагуу АТГ-аас зохих хуулийн дагуу хяналт шалгалт хийж, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд “Зохих албан тушаалтан нь аж ахуйн үйл ажиллагаа гардан эрхлэх болон аж ахуйн нэгжийн удирдах бүтцэд ажиллахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн гэж үзэн хариуцлага тооцуулах тухай албан тоотоо зохих албан тушаалтанд хүргүүлжээ.
“Монголиан майнинг корпораци” нь П.Очирбатыг Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний хараат бус бие даасан гишүүнээр ажиллуулахаар хоёр жилийн хугацаатай гэрээ байгуулж, Аудитын хороо, Нэр дэвшүүлэх хорооны гишүүн, Урамшууллын хорооны даргаар томилон ажиллуулж байжээ. Д.Лхагва” гэсэн байна. “Үнэн”сониныг үнэн юм бичдэг гэдэг байхаа? Өнөөдөр ч тэгэхдээ итгэж үнэмшихэд бэрх болсон цаг үе дээ.
Олон жилийн өмнө намайг МОНЦАМЭ-д даргаар ажиллаж байхад манай сурвалжлагч, авьяаслагч яруу найрагч Занданхүү гэдэг бүсгүй Нямбуугийн Нямдоржийн төрсөн гэрийн буурин дээр зохион байгуулсан яруу найргийн баярт оролцоод ирж билээ. Нүд нь орой дээрээ гарчихсан хүн надтай уулзсан санагдана. Нийслэлээс очсон найрагчдыг сумынх нь дарга хүлээж аваад Хан Хэнтийн нуруу өөд давхижээ.
Н.Нямдоржийн төрсөн газар нь тэнд байдаг аж. Гэв гэнэтхэн тэд Хан Хэнтийн нурууны халиурч найгасан их ой мод шугуйг шүдэнз шиг хэрчиж хайчилсан хэсэгхэн газартай тааралдаж гэнэ. Паах пүүх, хаая хүйе болцгоож хэн үүнийг ийм болгов гэж ам амандаа шуугилдсан юм байх. Тэнд нь баахан хятад ажилчид ажиллаж байжээ. Сумын дарга нийслэлээс очигсдод учирлаж “Энд цагаан алтны эрэл хайгуул хийж байгаа юмаа. Та нар минь амаа жимийж үзээрэй" гээд архи дарсыг цэлэлзүүлэн гар таталгүй дайлж цайлжээ
Энэ бүхний цаад далд эзэн нь хэн гэж та бодож байна хэмээн Занданхүү надаас асуугаад манай анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат гуайг л нэрэлцгээж байна. Үнэн, худлыг бүү мэд гэж билээ. Би түүнд урт хушуу хүзүү ороодог гэдэг үгий чи мэдэх үү, тийм юм яавч байж таарахгүй, амаа татаж явбал таарна гэж зэмлээд хаа очиход манай Обо Хан Хэнтийгээ зулгааж амьдрахдаа ч арай тулаагүй байх шүү гэж өмөөрөөд өнгөрч билээ.
Ой тойноос арчиж мартагдсан тэр нэгэн яриа ойрмогхоноос үе үе бодогдоод байдаг болчихлоо. Арай үнэн байсан юм биш биз. Залуу сэтгүүлчийн зоригийг тэгэхэд би муйхарлан захиргаадаж мохоосон юм биш байгаа гэж өөрөөсөө асуумаар санагдаад байна. Зандаахүүгийн Энхболд гэв гэнэтхэн итгэмээргүй баримтыг палхийтэл ийнхүү дэлгэж тавиагүйсэн бол, “Үнэн” сонинд үндэслэлтэй байж мэдэх зүйлийг нийтлээгүйсэн бол миний тархи толгойд хэзээ ч ийм бодол орж ирэхгүй байсан нь лавтай.
Энэ бодлыг маань Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Д.Бямбасүрэн гуайн телевизийн сурвалжлагчид өгсөн саяхны нэгэн ярилцлага бүр хөндүүрлүүлж орхив. Тэр Оботой эртний анд нөхөд ажээ. Авгайнх нь төрсөн нутагт алт ухуулах ажлыг цаадах нь санаачилчихсан бололтой юм. Алтны халуурал, солиорол юунд хүргэдгийг нүдээрээ харцгаажээ.
Тэгээд эхнэртэйгээ хамт түүн дээр очиж эмгэнэл болж байна шүү гэж анхааруулсан бололтой юм. Энэ тухайг алдрайхан багын анд найз Очирбатад би хэлэхгүй бол өөр хэн хэлэх билээ гэж Бямбасүрэн гуай ярьж байна лээ. Ухаарал, гэгээрэлд хүрсэн хүний алт шиг үнэт үгс. Найз нөхөр нь чухам яаж хүлээж авсныг харин бүү мэд.
Ингэхэд ер нь “хээгүй” хэмээх өнөөх алдарт тодотгол үнэн байна уу, үгүй байна уу? Өнгөлөн далдлах баг байсан юм биш биз? Битгий л тийм байгаасай билээ, Бурхан минь.
Ингэж бодож байтал ашгүй П.Очирбат Ерөнхийлөгчийн илэн далангүй ярилцлага “Өдрийн сонин”-д /2015.7.7, №168 /5120/ нийтлэгдэв. Э.Энэрэл сурвалжлагчийн асуултад дэлгэрэнгүй хариулт өгчээ. Энд тэнд давхар алба хашиж, сонгуульт үүрэг хүлээж байгаа нь хууль журмын заалтуудыг зөрчөөгүй юм байна.
“Энержи Ресурс”-ын удирдах зөвлөлийн гишүүний хувьд сард 24 мянган ам.долларын цалин авдаггүй, жилд нэг л удаа 20 мянган ам.долларын урамшууллыг түүнд олгодог аж. Хөрөнгө орлогоо нууж дарагдуулдаг гэж нэг сайт худал мэдээлэл тараасныг нь УИХ-ын дарга З.Энхболд шүүрч аваад твитертээ жиргэчихжээ. П.Очирбат түүнд анхааруулга өгч уучлал гуйхыг шаардсан гэнэ. Тэр оройдоо л З.Энхболд уучлал гуйжээ.
Тавантолгой, Оюутолгойг сайн мэдэх хүний хувьд аливаа ажил үйлсэд нь санаа зовинож оролцдог, ашигтай зөвлөлгөө өгдөг ажээ. 2010 онд “Оюутолгой: Эрт эдүгээ, ирээдүй” ном, 2006 онд “Тавантолгой: Өчигдөр, өнөөдөр, маргааш” ном бичсэнээ ч дурдсан байна.
Түүнийг нь ч үнэлээд “Энержи Ресурс”-ынхэн Тавантолгойн асуудлаар зөвлөлгөө авсан бололтой юм. Зүгээрч нэг авчихаагүй олон шалгуураар шалгаж дэнсэлж байж тэнцүүлжээ. Тавантолгойг урагшлуулахад УИХ оролцоод байх шаардлагагүй, Засгийн газар эрх мэдлийнхээ хүрээнд зохицуулаад явчих ажил юм гэсэн өөрийн байр суурийгч тэрбээр бас давхар илэрхийлсэн байна.
Асар их мөнгө зарж албан тушаалыг наймаалалцах болсон улстөрийн намууд, түүний удирдагчдыг шүүмжилж монголын эдийн засгийн ардчиллыг саатуулж, сааруулж байгааг сануулаад Монгол оронд хэрэг болох том төслүүдийн төлөө цаашид ч үгээ хэлэх болно гэж мэдэгджээ.
Ард түмний хөрөнгөөс 50 сая төгрөг гаргуулж надад улс орон сууц барьж өгсөн. Түүнийгээ “МСS”-д өгч бартерийн наймаа хийсэн. Хашаа байшингаа 760-770 сая төгрөгөөр үнэлээд арван айлын байр, арван машины гарааж, мөн өөртөө оффисслоод суух үйлчилгээний багахан талбай бүхий өрөөгөөр сольсон гэдгээ нууж хаалгүй ярьсан байна. Үнэн гэвэл ийм байна хэмээн сэтгүүлчид хүүрнэжээ.
Аль хэдийнэ ингээд ярьж хэлчихгүй яасан юм бол гэж өөрийн эрхгүй бодогдов. Худал цуурхал их аюултай. Өвсөнд ассан түймэр шиг л дэгдэж алга болдог. Унтрааж цурманд оруулахад тун бэрх. Ахин дахин хэлж тайлбарлаад байхад л ойлгож ухаарч ядаад байх шиг санагддаг юм. Худал зүйлийг мянга давтахаар үнэн болж хувирдгийн бодит жишээ тэр.
Очирбат Ерөнхийлөгч сэтгүүлч Э.Энэрэлд өгсөн ярилцлагадаа “МСS”-д наймаалсан хашаа байшингаа “Хууль зүйн үүднээс бол энэ миний хувийн өмч. Зарна уу, байна уу миний хэрэг болж таарнаа даа” хэмээжээ. Өнөөх л хээгүй, хэнэггүй эрийн үг яриа эндээс ахиад л цухалзаж байна.
Нэг талаар энэ нь үнэн боловчиг “Ишш, Обо минь дээ, улсын Ерөнхийлөгч болсон хүнд хувийн амьдрал, хувийн эрх ашиг, тэрч байтугай хувийн эрх чөлөө гэж бараг байхгүй болдог юм. Үүнийг одоо хүртэл гүйцэд ойлгож ухаараагүй явна гэж арай баймгүй., Бүх юм нь ил тод алган дээр байгаа адил цэвэр тунгалаг байх учиртай.
Тийм болоод ч АНУ зэрэг ардчилал хөгжсөн аливаа их, бага улс гүрнүүдэд нэг л удаа улсыН Ерөнхийлөгчөөр сонгогдсон бол бүрэн эрхийн хугацаа нь дууссаны дараа ч түүнийг насан туршид “Ерөнхийлөгч” хэмээн хүндэтгэн дуудаж, хүндэтгэн нэрлэж явдаг. Үүнд аугаа их утга агуулга оршдог болой” гэж хэлмээр санагдаж байна. Ерөнхийлөгчид үг хэлж зөвлөлгөө өгнө гэж ч надад юу байхав. Саваагүй нохой саранд хуцахын адил гэдэг болох буй заа.
Үргэлжлэл бий.
Т. Баасансүрэн /МУСГЗ, Д.Нацагдоржийн болон Ж.Цэвээний шагналт зохиолч, сэтгүүлч/
Сэтгэгдэл0
heegui gej uu bdg um muu buduulegeel haruulj bhgui uu
Маш бузартай муухай хүн дэээ????? Энэ Луйварчин, цаашаа сэтгэлтэй нохойн хийсэн балаг дуусан. харин өөрөө өөртөө, үр удамдаа тарьсан гай нь дуусахгүй!! Монголыг минь мохоох гэж оролдсон БУЗАР новш.
Ардчилалын ёроолоос дэвшсэн Атга худлаар зуурсан Санхүүгийн хуйвалдаанаар томорсон Шанага луйвраар бэхэжсэн Эмгэн өвгөн хоёрыг Ягаан цэнхэр тасалбараар хуурсан Орос хүрэн байвгайг Олон удаа молигдсон Хятад шар луунд Тусгаар тогтнолоо худалдсан Монгол түмнийг молигдсон Муу бүхнийг дэлгэрүүлсэн Микрофон барих мэргэжилтэй Молигдож хуурах увдистай Малын эмч прокурортой Мянгуужингийн философтой Ардчилал Ардчилал гэж Ард түмнийг мунхруулсан Авлига Авлига гэж Ардын намаа айлгасан Эцэст нь толгойг нь эргүүлсэн Эрээн хятад цаасаар Эх орныг нь худалдсан Эгдүүтэй хөөрхөн өнхрүүш байна Олон долоон хошгорсон Огт баригдахгүй хулхидсан Долоон сарын нэгнийг санаачилсан Дараан сайхан нил мурьсан Баярцогт хужаагаа хамгаалсан Баттулга эх орончийг дарамталсан Бат Үүлээ баатар болгосон Байгал орчноо будаа болгосон Хятад улсад хайртай Монгол улсад халтай Хятад банкны цаасаар Монгол шороог солих Газрын хуулийг хурдан Хурдан батал гэж шахсан Гайгүй монголыг гадагшлуулж Гамин хятадыг нутагшуулж Онгорхой хууль батлуулж Олон хятад орогнуулж Худал хоосон хошгорсон Хорон санаагаа нуусан Олны толгойг эргүүлсэн Олон түмэнд хараагдсан Олон нийтийн телевизийн Онц сурвалжлагчийг занасан Утас телевиз интернетийг Урд зүгээс хянадаг болгосон Заль нэг заль хоёрын дунд Зон олныг гүйлгэж захирсан Орой болгон худал ярьж Ойр ойрхон хошгорноо Ард монгол чамайг Газар нутагтай чинь хамт Гадаадад хэвлэсэн эрээн цаасаар Гайхалтай хулхидаж худалданаа Ингэж өнхрүүш дуулж хуурдаж Хятад гоймонгоо идэнгээ Чингэсийн судасгүй ч гэлээ Чин гүрний бэлтгэгдсэн Чимээгүй худал инээх Чинээнд нь тултал хуурах Худал ярьж Ардчилал сургаж Хулгай хийж Авлига авж Алтан ургийн удамгуй ч Алиа салбадайн цустай Баатар болохгүй биетэй ч Бяцхан төрсөндөө харамсаж Эцэг эхдээ гомдсон Эх монгол орныг занасан Арван сантимертийн тахтай Алцан майга алхаатай Тарвага зурам гэшгээтэй Таамаг худал яриатай Өндөг шиг бөөрөнхий Өнхрүүш болон төрсөн Одой бяцхан биетэй Онигоо болсон намтартай Намын жагсаалт гэдэг Нарийн залийн ачаар Ард түмний сонгуулийг Ардчилсан хайрцагаар тоолуулж Монголын сонгууль мэтээр Машинаар луйвардан ялж Төрийн ордонд сууж Тэрбум хужаагийн төлөө Үхэн үхтэлээ зүтгэж Үндсэн хууль өөрчилж Үүрдийн ерөнхийлөгч болох Үнэн хятадын өнхрүүш байна
Ochirbatiin yarianii um u hai gej zalgabal heegui yu hujaa yu gedeg ni oilgogdono.Zagaan altnii lizenz erdenetiin otgonbilgees abaad mash nuuzaar hujaatai hamtarch ajluuldag.mongolchuud ashigt maltmaiin olborloltiig hyanzj chaddagui. Tur ni ARD tumnees nuuj luibar hiihed zoroulagdsan. ARD Tumen min temzezgee lui archdiig darzgaaya.
ЭНЭ ШАВАР АРСЛАН ТЭНЭГ ЦАРАЙЛЖ БАЙГААД УУЛ УУРХАЙГААС ИХ МӨНГӨ ЦУСАЛСАН.БАС ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН НЭГ. ХААНА ЮУ ХИИХЭЭ МУНДАГ МЭДДЭГ ӨРӨВДӨЛТЭЙ ШУНАЛЫН ТУЛАМ.
Пунсалмаа чавкаагийн хужаа Очирбат Орлогийн татвар хэзээ төлөх гэж байна?
Ардчилалын ёроолоос дэвшсэн Атга худлаар зуурсан Санхүүгийн хуйвалдаанаар томорсон Шанага луйвраар бэхэжсэн Эмгэн өвгөн хоёрыг Ягаан цэнхэр тасалбараар хуурсан Орос хүрэн байвгайг Олон удаа молигдсон Хятад шар луунд Тусгаар тогтнолоо худалдсан Монгол түмнийг молигдсон Муу бүхнийг дэлгэрүүлсэн Микрофон барих мэргэжилтэй Молигдож хуурах увдистай Малын эмч прокурортой Мянгуужингийн философтой Ардчилал Ардчилал гэж Ард түмнийг мунхруулсан Авлига Авлига гэж Ардын намаа айлгасан Эцэст нь толгойг нь эргүүлсэн Эрээн хятад цаасаар Эх орныг нь худалдсан Эгдүүтэй хөөрхөн өнхрүүш байна Олон долоон хошгорсон Огт баригдахгүй хулхидсан Долоон сарын нэгнийг санаачилсан Дараан сайхан нил мурьсан Баярцогт хужаагаа хамгаалсан Баттулга эх орончийг дарамталсан Бат Үүлээ баатар болгосон Байгал орчноо будаа болгосон Хятад улсад хайртай Монгол улсад халтай Хятад банкны цаасаар Монгол шороог солих Газрын хуулийг хурдан Хурдан батал гэж шахсан Гайгүй монголыг гадагшлуулж Гамин хятадыг нутагшуулж Онгорхой хууль батлуулж Олон хятад орогнуулж Худал хоосон хошгорсон Хорон санаагаа нуусан Олны толгойг эргүүлсэн Олон түмэнд хараагдсан Олон нийтийн телевизийн Онц сурвалжлагчийг занасан Утас телевиз интернетийг Урд зүгээс хянадаг болгосон Заль нэг заль хоёрын дунд Зон олныг гүйлгэж захирсан Орой болгон худал ярьж Ойр ойрхон хошгорноо Ард монгол чамайг Газар нутагтай чинь хамт Гадаадад хэвлэсэн эрээн цаасаар Гайхалтай хулхидаж худалданаа Ингэж өнхрүүш дуулж хуурдаж Хятад гоймонгоо идэнгээ Чингэсийн судасгүй ч гэлээ Чин гүрний бэлтгэгдсэн Чимээгүй худал инээх Чинээнд нь тултал хуурах Худал ярьж Ардчилал сургаж Хулгай хийж Авлига авж Алтан ургийн удамгуй ч Алиа салбадайн цустай Баатар болохгүй биетэй ч Бяцхан төрсөндөө харамсаж Эцэг эхдээ гомдсон Эх монгол орныг занасан Арван сантимертийн тахтай Алцан майга алхаатай Тарвага зурам гэшгээтэй Таамаг худал яриатай Өндөг шиг бөөрөнхий Өнхрүүш болон төрсөн Одой бяцхан биетэй Онигоо болсон намтартай Намын жагсаалт гэдэг Нарийн залийн ачаар Ард түмний сонгуулийг Ардчилсан хайрцагаар тоолуулж Монголын сонгууль мэтээр Машинаар луйвардан ялж Төрийн ордонд сууж Тэрбум хужаагийн төлөө Үхэн үхтэлээ зүтгэж Үндсэн хууль өөрчилж Үүрдийн ерөнхийлөгч болох Үнэн хятадын өнхрүүш байна
Magtan mataj bga hun yum bizde. Neg ih ach holbogdoltoi sanagdsangui
Дээхнэ нэг өвгөн зандаа гэдэг жаахан охинд их эвгүй санал тавьсан гэж бгаа .зохиолч сэтгүүлч хөгшин хүн байж .энэ талаар мат гарах нь ээ
Хээгүй царай гаргачихаад Гадгыхантай нийлж баялагаа гадагшаа зөөж өөрөө л зөвхөн баяжсан өвгөн дөө. Олигорхиудын загалмайлсан эцэг,Барууны тэжээвэр,авилгалын үндэс суурийг тавигч гэхэд хилсдэхгүй Одоо хүртэл гадны компаниас хувь хүртээд суудаг хүн гэсэн
хээгїй загнасан зальт хїн байна монголын уул уурхайг гадагш гаргах эхийг тавьсан хїн одоо ч гаргадаг гэж сонссон шїї
Ховдгийн гай киноны мангас
O ch muuhai hundee...
Ардчилалын ёроолоос дэвшсэн Атга худлаар зуурсан Санхүүгийн хуйвалдаанаар томорсон Шанага луйвраар бэхэжсэн Эмгэн өвгөн хоёрыг Ягаан цэнхэр тасалбараар хуурсан Орос хүрэн байвгайг Олон удаа молигдсон Хятад шар луунд Тусгаар тогтнолоо худалдсан Монгол түмнийг молигдсон Муу бүхнийг дэлгэрүүлсэн Микрофон барих мэргэжилтэй Молигдож хуурах увдистай Малын эмч прокурортой Мянгуужингийн философтой Ардчилал Ардчилал гэж Ард түмнийг мунхруулсан Авлига Авлига гэж Ардын намаа айлгасан Эцэст нь толгойг нь эргүүлсэн Эрээн хятад цаасаар Эх орныг нь худалдсан Эгдүүтэй хөөрхөн өнхрүүш байна Олон долоон хошгорсон Огт баригдахгүй хулхидсан Долоон сарын нэгнийг санаачилсан Дараан сайхан нил мурьсан Баярцогт хужаагаа хамгаалсан Баттулга эх орончийг дарамталсан Бат Үүлээ баатар болгосон Байгал орчноо будаа болгосон Хятад улсад хайртай Монгол улсад халтай Хятад банкны цаасаар Монгол шороог солих Газрын хуулийг хурдан Хурдан батал гэж шахсан Гайгүй монголыг гадагшлуулж Гамин хятадыг нутагшуулж Онгорхой хууль батлуулж Олон хятад орогнуулж Худал хоосон хошгорсон Хорон санаагаа нуусан Олны толгойг эргүүлсэн Олон түмэнд хараагдсан Олон нийтийн телевизийн Онц сурвалжлагчийг занасан Утас телевиз интернетийг Урд зүгээс хянадаг болгосон Заль нэг заль хоёрын дунд Зон олныг гүйлгэж захирсан Орой болгон худал ярьж Ойр ойрхон хошгорноо Ард монгол чамайг Газар нутагтай чинь хамт Гадаадад хэвлэсэн эрээн цаасаар Гайхалтай хулхидаж худалданаа Ингэж өнхрүүш дуулж хуурдаж Хятад гоймонгоо идэнгээ Чингэсийн судасгүй ч гэлээ Чин гүрний бэлтгэгдсэн Чимээгүй худал инээх Чинээнд нь тултал хуурах Худал ярьж Ардчилал сургаж Хулгай хийж Авлига авж Алтан ургийн удамгуй ч Алиа салбадайн цустай Баатар болохгүй биетэй ч Бяцхан төрсөндөө харамсаж Эцэг эхдээ гомдсон Эх монгол орныг занасан Арван сантимертийн тахтай Алцан майга алхаатай Тарвага зурам гэшгээтэй Таамаг худал яриатай Өндөг шиг бөөрөнхий Өнхрүүш болон төрсөн Одой бяцхан биетэй Онигоо болсон намтартай Намын жагсаалт гэдэг Нарийн залийн ачаар Ард түмний сонгуулийг Ардчилсан хайрцагаар тоолуулж Монголын сонгууль мэтээр Машинаар луйвардан ялж Төрийн ордонд сууж Тэрбум хужаагийн төлөө Үхэн үхтэлээ зүтгэж Үндсэн хууль өөрчилж Үүрдийн ерөнхийлөгч болох Үнэн хятадын өнхрүүш байна
монголчууд азгүй ард түмэн ийм махчингуудаар залуулж байдаг.
энэ их хөрөнгөө аваад үхэхгүи нь лавтай.би энэ нөхрийг саин мэднэ.14-р сургуульд сурч баихдаа багш нараа долигнож баигаад 1анги алгасан орж баисан юм.капитрон банкинд баигаа гэх 2тэрбум төгрөгииг яаж олснииг шалгаач.манаихан хоорондоо холбоотои болохоор даан.чадахгүи биздээ.Чадахгүи гээд баивал энэ улс эх орон сүирлээ шүү дээ. ЭНэ авлигчингүүдийн мөнгииг хураахад.л манаи улсад хангалттаи мөнгө орох.н баина шүү дээ.
олон тvмэн ямар байна тийм л удирдагч тэдэн дундаас сонгогдож томилогдоно эх нь хээр алаг бол унага нь шийр алаг эх нь булингартай бол адаг нь булингартай
ОЧИРБАТ ГУАЙГ ОЙЛГОХОД МӨН БЭРХ ХҮН. АЛТ УХАЖ ГАЗАР СЭНДИЙЛЭХИЙН ЭХИЙГ ТАВЬЖ ЭНЭ УУЛ УУРХАЙН ХИЙРХЛИЙГ ЭХЛҮҮЛСЭН, УРВАЛТ ШАРВАЛТЫН ЭХИЙГ ТАВЬСАН, УЛСААС ӨГСӨН БУЮУ ТА БИДНИЙ ТАТВАРЫН МӨНГӨӨР БОССОН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СУУЦЫГ ЗАРЖ АШИГ ОЛЛОО. УГ НЬ ЭНЭ СУУЦ ҮЕИЙН ҮЕД МОНГОЛЫН АНХНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ӨРГӨӨ ГЭЭД Л ҮЗМЭР БОЛОН ҮЛДЭХ ТҮҮХЭН БАЙШИН БАЙХ ЁСТОЙСОН. ГЭТЭЛ АНХНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ МААНЬ ТЭГЭЖ БОДОХ ОЮУНЛАГ ХҮН БИШ БАЙЖ ДЭЭ ХӨӨРХИЙ. ҮҮНИЙГ ЭДҮҮГЭЭЧИЛЭН ОЙЛГОВОЛ БИДЭНД ИХ ХААДЫН ОРДОН ӨРГӨӨ НЭГ Ч ҮЛДЭЭГҮЙН АДИЛ ШИНЭ ЦАГИЙН ТҮҮХИЙГ ИРЭЭДҮЙД ХҮРГЭХ НЭГЭН ТҮҮХИЙГ ОЧИРБАТ ГУАЙ ХУВИЙН ӨМЧ НЭРЭЭР ҮГҮЙ ХИЙСЭН НЬ ЧУХАМ ҮНЭН ДЭЭ, ӨМЧ ХУВИЙН НЬ ҮНЭН Ч ТА МОНГОЛЫНХ ГЭДЭГЭЭ БҮҮ МАРТ.....
Ulsaas barij ugsun bair bol huviin yum bish. Muzei bolj l uldeh yostoi baisan. uuruu bairsan lager bol yahav zarsan ch bolno
ha ha ha Ochirbat-d sujig bhgui ee Ene byalduuchlal. Zovhon huvia hicheesen bertegchin hun gej dugnej bn.
яг хээгүй байж харагдаач. дуугүй хүний доодох нь нойтон гэж мэдэх үү? дуугүй царайлчихаад энэ цаагуураа их юм хийнээ.
эдэн дотроо хамгийн гайгүй нь Энхбаяр байж. бусад нь бирд .
Tudev guaigaar udirduulahgui iim durak-aar udirduuldag teneg humuusdee...
Onoogiin Mongoliin noyduud har amia l bodno shuu dee.
Обо бол жинхэн эр хун шуу. Багабандитай адил хярвагнахгуй. Бага бол аманд нь баас турхсэн юм шиг мен хэдэн цээжилсэн угээ л тод хэлдэг болохоос биетэйгээ адил жижиг гар шуу дээ.
Очирбат бол Налайхын хужаагийн Шээс бөлгөө. Тиймээс санаа нь цаашаа хужааг Монголчууд танилгүй ерөнхийлөгчөөр сонгосон. Түдэв гуайг сонгосон бол Монгол өдийд шал өөр, жинхэнээсээ хөгжсөн улс байх байсан гэж харамсан боддог юм шүү!
Занданхүүгийн Энхболд, Баттулга нар нөгөө нүүрстэй толгойнуудтай чинь цус урсгаж байгаад ч болтугай холбогдохын тулд Очирбатын тухай ярьж, бичсэн болохоос биш Монгол эх орондоо хайртайдаа бичээгүй хэрэг шүү дээ. Үүнийг гудамжны хүүхэд ч мэддэг, ярьдаг тодорхой зүйл. Төр, засгийн толгойнд байгаа хулгайч нар чинь Очирбат гуайгаасаа илүү гарна уу гэхээс биш дутаж хоцрохгүй шаарнууд болой.
ARHAG HOGSHIN HULGAICH GUIZEE
ochirbat guai ta ard tumende iim l ner hundtei bna daa.ter bichij bga hun ni dolignood l bichij l de.er ni mongoliin udirdagchdaas hamgin muu ni elbege ene 2.ochirbat guai odo ter tsol gunshin alban tushaalaa uguud tetgevertee suu.tanii nas baiv ch bie chin diilehgui ee.alivaa yumand hemjee bdag. ta bol mongoliin ireeduig buzarlasan hun teriigeee oilgood zvgeer l tetgevertee gar.
Очирбат бол тэнэг бүдүүлэг монголчуудын нэг.
Bagabandi Enxbayar xoert xedeer yamar baishin barij ogson yum bol medex xyn bnh
Тэнэг дээр зөнөг залгасан үхширч өтөлсөн өгөр коммунист Тугалхүүгийн Баасансүрэн.
Mongold bh nuurgyi blsn anhni erunhiilugch,heegyi bishee hunshgyi l bh.
"Миний хувийн өмч" гэж П.Очирбат гуайн тунхаглаж байгаа нь их муухай Мөн нь мөн гэхдээ л Ерөнхийлөгчийн амнаас унах үг яавч биш
Энэ муу ерын хужаа эцэгтэй янхан Пунсалмаагийн эрлийз зулбадсагыг сонгож монголчууд мөхлийн замаа сонгосон Монголыг хамаг алтыг идчээд ханахгүй одоо MCS ийн хужаа нартай нийлж монголын ганц үлдсэн 5 толгойгоор монголын тусгаар тогтнолыг устгахаар занаж байгаа новш
Yagaad iim hunii adguud toriin tolgoid garaad bnaa bidnii songohiig huseegui humuus deeshee gartsan bh um ochirbat bol eh orniihoo erh ashgaas urvasan eronhiilogch gej helegdeh erhgui hun shu de heegui met tsarailj ard tumniig huursan muur bagsh gegch monoosoo mon boloi
Haa bn ter mongoliin ard tumnii neft haa bn mongoliin alt bugd uragshaa bugd gadaad ruu achigdaj bn iim urvagchid ulsaa hudaldaj ideed gadaadiinhii gar hol bolj zavsraas ni zovhon gantshan biendee yazartal bidnii mongo tsusiig sorj amidarch bn sots niigmiin ued gardag bsan zuragt huudsan deer bdag amaa angailgaad bugdiig ni sorj bga foedal noenii zurag huniih ni ner zusiig ni soliod tavichihad onoodor yag l tet heveere shu de
Heetei, heeguig ni medehgui. Yamarch gesen hyazgaargui shunsltai, ed mongonii toloo ulsaa ogch ch magadgui hun shig sanagddag.
ХОВДГИЙН ГАЙ БОЛСОН УЙВАЙГҮЙ ШУНАЛТ
gadnaa heegui dur uzuulsen urvagch nohoi. er ni 90 onoos hoish mongoliin zasag tord oligtoi ium garsangui. bugd hulgaich luivarchid. neg negiinhee baritsaa luivart Orson shunaltuud. mongo tsagaan nud ulaan bolson shunaltuud. ene hulgaich odoo gadnii nohoi bolson ichih bulchirhaigui. 2-r hulgaichiin buh anhaaral erdenetiig avahad baisan. taliigaach narantsatsraliig shahaj baij zahia bichuuleed ogtsruulsan. ooroor helbel hunii garaar mogoi bariulsan. narantsatsral darga ajlaasaa multarch bagabandi hulgaich tsever hotsorson. 3-r hulgaich 4-r hulgaich 2 hoorondoo 2 tolgoi deer alatsana
Олон дансных нь нэг дансанднь л 2 тэрбум төгрөг байна гээ биздээ бараг хармаанд нь явдаг мөнгө юм бишүү 2 тэрбум төгрөг шүү!!!!!! MCS гэж естой муу ерын бузар хужаа нар!!! Монголчуудыг хортой яс сийрэгжүүлдэг кола хортой архиар өвчний үүр болгож дуусгаад одоо газар нутгийг нь хужаа нартай нийлж эзлэхээр дайрч байна Эд нарыг алах л хэрэгтэй
Энэ сэтгүүлч яг үнэнийг нуун далдалж Очирбатыг шүүмжилсэн юм шиг хэрнээ бас өмөөрсөн бялдууч хоосон чалчаа хоёр нүүрлэснээс цаагүй юм бичжээ.
Анхны ерөнхийлөгчөө Түдэв гуайгаар сонгож чадаагүй бид АЗГҮЙ МОНГОЛЧУУД!
Хохь чинь толгой дээр чинь баая
Сайн байцгаана уу? "Эд мэдэхгүй хүн эдийн нэр гутаана"-аа гэдэг Монгол Засагт байсан, байцгаасан, байцгаадаг махбодуудад тохиогоод буй санагддаг. Очирбат гуай ч ялгаагүй "эдийн нэр гутаагаад" л эдэд шунан сувдаглагсдын нэг мөнөөс мөн. Мэдсэн ч, мэддэг ч, мэдчихсэн ч мэдэн будилаад, үийг хэлийг урвуулан хэрэглэгчид, тухайлбал энэ удаад өгүүлэгдэж буй Ерөнхийлөгчид Монгол Төрөөс барьж өгсөн сууцын талаар Очирбатын дуугарсан нь, чөтгөрөөс ч, шулмасаас ч, бирдээс ч аюултай.
үгийг хэлийг
Ochirbataa gej morooroo uhej dald orohgui Mongoliin bayalgiig gadniihantai niilj idsen hulgaich daa.
Magtaj matah gedeg niitlel bn.
Gunduugui mongol hunii aris numursun hogiin hujaa.yadarsan ard tumniihee uursduu kartiin baraa idej baij hundetgej barij ugsun u8rguug turj uheh gej baigaa yum shig zarchihsan yos surtahuungui novsh.GOK, Alt hutulbur, Tengeriin tsag~chehiin elchin,Oyutolgoi,Tavantolgoi geed ene hulgaichid oroltsoogui zuil gej bna uu
shunaliin tulam hataj uheerei
Шунал ихэдвэл шулам болноо гэж хэндээ улдээх гэж хураагаав ядаж 100 наслах биш!!
ehner ni ih shunaltai baihaa , Ochirbatad uuriin tolgoi diutdag baih, TV eer MAHN aas anh erunhiilugch bolchood 2 dahi udaad Ene Baavar nadad AN aas devshuulie gehed Tsevelmaagaas asuusan useed ald gesen tegeed bi neree devshuulsen geh uhaanii yum yariad baisa, odoo ene huniig ehner huuhduud ni hatgasaar baigaad neriog ni doroituulj baih shig ,
Zalinii horongo.yu gej tudev guaitai zuirleh ve dee.
Л.Тvдэв гуайд саналаа егсен хvмvvсийн хувьд Тvдэв гуай еренхийлегч байсаaн. Эрхэм xvнийг яагаад еренхийлегчид дэвшvvлж болохгvй гэж?! Мэдээж аль ч талаараа Тvдэв гуай илт давамгай нэгэн ч тэр vед яагаад ч юм олонхи Очирбат гуайг сонгосон доо.
"Ард түмний хөрөнгөөс 50 сая төгрөг гаргуулж надад улс орон сууц барьж өгсөн. Түүнийгээ “МСS”-д өгч бартерийн наймаа хийсэн. Хашаа байшингаа 760-770 сая төгрөгөөр үнэлээд арван айлын байр, арван машины гарааж, мөн өөртөө оффисслоод суух үйлчилгээний багахан талбай бүхий өрөөгөөр сольсон гэдгээ нууж хаалгүй ярьсан байна. Үнэн гэвэл ийм байна хэмээн сэтгүүлчид хүүрнэжээ.Очирбат Ерөнхийлөгч сэтгүүлч Э.Энэрэлд өгсөн ярилцлагадаа “МСS”-д наймаалсан хашаа байшингаа “Хууль зүйн үүднээс бол энэ миний хувийн өмч. Зарна уу, байна уу миний хэрэг болж таарнаа даа” хэмээжээ." Тун сvрхий бизнесмэн бололтой юм аа?!
mongoliin tord orj irsen anhnii tom hujaa hujaa sanaagaar mongoliin baylgiig duusgah gej baigaa asar ih shunalt luivarchin ochirbataa chi bol jinhene luivarchin shorond baih estoi hulgaich shuu an nam tor barihaa bolih zag irne gedgiig sanaj yav luivarchaan chamaig luivardaj mongoliin bayalgiig zarj olson mongo chin hamgaalj chadahgui odor irneeeeeee
ochirbatad huul hezee negen zagt uilchilj taaraa
ЭНЭ ОДОО ОЧИРБАТ ГЭДЭГ ШУНАЛЫН ТУЛАМЫГ ӨМӨӨРӨХ АЯДАЖ БАЙГААД ХҮМҮҮСИЙГ ДУРГҮЙГ УЛАМ ХҮРГЭСЭН БИЧВЭР БОЛЖЭЭ. МУУ НЭР ӨӨРТ НЬ ҮХТЭЛ НЬ ЗАЛГААД ҮР ХҮҮХДЭД НЬ НААЛДАНА ГЭДГИЙГ ОЙЛГОЖ БАЙГАА ЮМ БОЛОВ УУ ДАА.