sonin.mn
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 09.50 цагт УИХ-ын дарга хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцуулснаар эхлэв.
 
Хэлэлцэх асуудлын жагсааллтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Хэлэлцэх асуудлын жагсаалтын 10-т байгаа Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг урагшлуулах хэрэгтэй.
 
Энэ хуульд ганцхан жижиг өөрчлөлт оруулж байгаа тул өнөөдрийн чуулганы дараа Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийх саналтай байна гэснийг УИХ-ын дарга хүлээж авлаа.
 
Мөн УИХ-ын гишүүн Д.Ганбат, Өчигдөр Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн. Гэвч өнөөдрийн хэлэлцэх асуудлын жагсаалтаас хассан байна. Эдгээр хуулийг хэлэлцэж батлах шаардлагатай тул өнөөдрийн хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулах нь зөв гэсэн санал хэллээ.
 
УИХ-ын дарга З.Энхболд, Өчигдөр Хууль зүйн байнгын хорооны зарим гишүүд надтай уулзаж хуулийн төслийг хойшлуулах санал тавьсан. Эдгээр хуул чухал хууль тул яаран батлах хэрэггүй. Зуны завсарлагааны хугацаанд хуулийн төслийг нарийн судалж, боловсруулж, намрын чуулганаар хэлэлцэнэ” гэсэн тайлбар өглөө.
 
Ийнхүү чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 03 дугаар дүгнэлтийн тухай Улсын Их Хурлын тогтоолыг хэлэлцэж эхлэв.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг