sonin.mn
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.
 
Энэ хуулийн зорилт нь нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах, уг албан татварыг төсөвт төвлөрүүлэх, буцаан олгох, тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршиж байгаа юм.
 
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль тогтоомж нь Татварын ерөнхий хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдсэн ба хувь хүн, хуулийн этгээдийн Монгол Улсад импортолсон, эсхүл Монгол Улсаас экспортолсон болон Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулахад энэ хууль үйлчлэх юм. Хэлэлцүүлгийн үеэр зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулсан ба үүгээр үдээс өмнөх хуралдаан өндөрлөв.
 
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг