sonin.mn
УИХ-ын дөрвөн байнгын хороо өнөөдөр үдээс хойш буюу 14.00 болон 15.30 цагт хуралдаж, энэ долоо хоногийн пүрэв, баасан гарагт хуралдах чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль тогтоолын төслүүдэд оруулах санал дүгнэлтээ нэгтгэнэ. Байнгын хороодын хуралдааны хуваарийг жагсаалтаар хүргэж байна.
 
1.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:
 
Хэлэлцэх асуудал:
 
-Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.
 
2.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд:
 
Хэлэлцэх асуудал:
 
-Үйлдвэрлэлийг дэмжих тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.06.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
 
-Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.07.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.
 
3.Төсвийн байнгын хорооны хуралдаан 15.30 цагаас “В” танхимд:
 
Хэлэлцэх асуудал:
 
-Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.05.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.
 
5.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 15.30 цагаас “Г” танхимд:
 
Хэлэлцэх асуудал:
 
-“Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг дагаж Засгийн газар 2015.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.