sonin.mn
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр Бүгд Найрамдах  Перу  улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хуан Карлос Капуняи, Бүгд Найрамдах  Гана улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кодзо Клоку Алабо, Тайландын Вант улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Тееракун Нийом, Малайз улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зайнудин Би Яаяа, Бүгд Найрамдах Серби  улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Милан Бацевич нар Итгэмжлэх жуух бичгээ барилаа.
 
Итгэмжлэх жуух бичиг барьсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шинээр томилогдон ирсэн Элчин сайд нартай ганцаарчлан уулзав.  
 
 
Бүгд Найрамдах  Перу улсаас Монгол Улсад суух Элчин сайд Хуан Карлос Капуняитай уулзах үеэрээ хоёр талын харилцааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлд шинээр томилогдон ирсэн Элчин сайд идэвх чармайлттай ажиллана гэдэгт итгэж буйгаа илэрхийлэн амжилт хүслээ.
 
 
Бүгд Найрамдах  Гана улсаас Монгол Улсад суух Элчин сайд Кодзо Клоку Алаботой хйисэн уулзалтын үеэр хоёр талын харилцааг цаашид хөгжүүлэх нөөц бололцоо их байгааг онцоллоо. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож байгаа юм.
 
 
Тайландын Вант улсаас Монгол Улсад суух Элчин сайд Тееракун Нийомтой уулзахдаа Монгол, Тайландын хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа олон чиглэлд хөгжиж, өндөр дээд хэмжээний айлчлалууд харилцан амжилттай хэрэгжсэн, аялал жуулчлал, соёл зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжууд улам нээгдэж буйг тэмдэглэв.
 
 
Малайз улсаас Монгол Улсад суух Элчин сайд Зайнудин Би Яаяатай уулзах үеэрээ хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосон 1971 оноос тал бүрийн харилцаа өргөжин хөгжиж ирснийг тэмдэглэж байлаа.
 
 
Бүгд Найрамдах Серби  улсаас Монгол Улсад суух Элчин сайд Милан Бацевичтай уулзахдаа хоёр орны харилцаа шинэ түвшинд улам өргөжин хөгжих боломжууд байгааг илэрхийллээ.