sonin.mn
 Хууль зүйн сайдын  тушаалаар Хуульчийн мэргэжлийн шалгалтыг ирэх 9 дүгээр сарын 18,19,20-нд авахаар тов гарлаа. Одоогийн байдлаар шалгалт өгөхөөр 165 хүн  бүртгүүлсэн хэмээн албаныхан хэллээ.
 
Хуульчийн шалгалт нь сорилгын ба бодлогын гэсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд бүртгэлийн ажиллагаа энэ сарын 3-наас  наймдугаар сарын 18 хүртэл үргэлжлэх юм байна.
 
Өнгөрсөн оноос  шалгалтыг  цахим хэлбэрээр авдаг болсон бөгөөд 1698 эрх зүйч шалгалт өгөхөөр бүртгүүлснээс 1506 хүн сорилгын шалгалтанд оролцож 342 нь шалгалтын босго оноог давжээ. Монгол Улсад хуульчдыг сонгон шалгаруулах, мэргэжлийн гэрчилгээг олгох ажил 2004 оноос эхэлсэн бөгөөд 2012 онд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаар тус шалгалттай холбоотой эрх зүйн зохицуулалтыг шинэчилсэн байна.
 
Энэ тухай Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал Э.Батбаяр, ХЗЯ-ны мэргэжилтэн А.Энхмаа нар өнөөдөр мэдээллээ.
 
Б.Мягмарсүрэн
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг