sonin.mn
Өнөөдөр МАН-ын дэргэдэх НАМЗХ ээлжит V Их хурлынхаа талаар хэвлэлийн бага хурал хийлээ. "Хариуцлагатай залуу-Хүчирхэг Монгол" уриан дор зохион байгуулсан  уг их хуралд нийслэл, аймаг, сум, дүүргийн 339 төлөөлөгч оролцож, бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийсэн талаар удирдлагууд нь тайлбар өгөв.
 
Их хурлаар НАМЗХ-ны ерөнхийлөгчөөр Г.Тэмүүлэн, ерөнхий нарийн бичгийн даргаар С.Мөнгөнчимэгийг сонгосон байна. Мөн их хурлын дараа Нийслэлийн НАМЗХ ээлжит чуулганаа хийжээ. Уг чуулганаар бүтэц зохион байгууллатын асуудлыг хэлэлцэн нийслэлийн НАМЗХ-ны даргаар Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Б.Мөнхбатыг сонгосон байна.
 
НАМЗХ-ны ерөнхийлөгч Г.Тэмүүлэн нь цаашид залуучуудад чиглэсэн тодорхой бодлого, санаачилга гарган ажиллахаа мэдээлж, холбооныхоо удирдах зөвлөлийн гишүүдтэй ёс зүй, хариуцлагын гэрээ байгуулснаа зарлав.
 
Уг гэрээгээр холбооны гишүүд ёс зүй, хариуцлагын зөрчил гаргасан тохиолдолд удирдах зөвлөлийн гишүүнээсээ чөлөөлөхөөр болж байгаа аж. Ийнхүү "Хариуцлагатай залуу-Хүчирхэг Монгол" уриан дор их хурлаа хийсэн НАМЗХ-ны удирдлагууд хариуцлагын гэрээтэй боллоо.
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг