sonin.mn
НОВОСИБИРСК. /ITAR-TASS/. Минскийн гэрээний заалт, нөхцөлийг чанд сахихын зэрэгцээ ОХУ-д авсан хориг арга хэмжээг цуцлах хэрэгтэй гэж Германы хууль тогтоогч мэдэгджээ.
 
“Хориг арга хэмжээг цуцлахад чиглэсэн улс төрийн үндэслэлийг бид ойрын хугацаанд тавьж өгөх хүсэлтэй байгаа бөгөөд хориг арга хэмжээ өнгөрсөн асуудал болон ард хоцорно. Гэхдээ хориг арга хэмжээг цуцалсан ч Минскийн гэрээг цаашид хэрэгжүүлэх шаардлагатай” гэж Бундестагийн /Германы парламентын доод танхим/ Христийн Ардчилсан холбоо фракцын дарга, ОХУ-Германы парламентын бүлгийн тэргүүн Бернхард Кастер мэдэгдэв.
 
Хүчирхийлэлтэй тэмцэх, олон улсын тулгамдсан асуудлыг зохицуулах соёлт дипломат арга хэрэгсэл бол хориг арга хэмжээ юм гэж тэрбээр хувьдаа үздэг байна. ОХУ-Германы парламентын бүлгийн ажилд оролцохоор Бундестагийн төлөөлөгчдийн хамт тэрбээр Новосибирскт айлчилжээ. Улс төрийн маргаантай хэцүүхэн цаг үеийг бид туулж байгаа бөгөөд яг энэ үед хэлэлцээг тасалдуулж болохгүй гэж тэрбээр мэдэгджээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг