sonin.mn
БЭЭЖИН. /ITAR-TASS/. Дэлхийн эдийн засгийг чиглүүлэх гол хүч бол БРИКС-ийн /Бразил, ОХУ, Энэтхэг, БНХАУ, Өмнөд Африк/ гишүүн орнууд юм гэж БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Чэнь Гопин мэдэгджээ.
 
"Ирээдүйд дэлхийн эдийн засгийн өсөлтийн хөдөлгөгч гол хүчний үүргийг БРИКС-ийн гишүүн орнууд гүйцэтгэнэ. Шинэчлэлээс үүдэлтэй хүндрэлүүдийн дараагаар эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх томоохон боломжууд БРИСК-т гарч ирсэн" гэж тэрбээр БНХАУ-ын дарга Си Зиньпины ОХУ-д хийх айлчлалын өмнө мэдэгдэв. Си Зиньпин ОХУ-ын Уфа хотод болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ дээд хэмжээний уулзалтад оролцох ажээ.
 
БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр, 2015 оноос хойших эдийн засгийн хөгжил, уур амьсгалын өөрчлөлт, Олон улсын валютын санг шинэчлэх зэрэг олон улсын тулгамдсан асуудалтай холбоотой нийтлэг байр сууриа гишүүд орнууд илэрхийлж, түншлэлийн харилцаагаа бэхжүүлэх юм гэж Чэнь Гопин мэдэгдэв.
 
Өнгөрсөн дөрөвдүгээр сараас ОХУ БРИКС-ийг даргалж эхэлсэн. БРИКС-ийн ээлжит дээд хэмжээний уулзалт энэ сарын 8-9-нд ОХУ-ын Уфа хотод болно. Харин ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт энэ сарын 9-10-нд болох ажээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг