sonin.mn
МОСКВА. /АР/. ОХУ-ын агаарын цэргийн хүчний нисэх онгоц сургуулилтын үеэр осолдож, хоёр нисгэгч нь амиа алдлаа гэж тус улсын Батлан хамгаалах яам өчигдөр мэдэгдэв. Сүүлийн нэг сард ОХУ-ын агаарын цэргийн хүчинд гарсан таван ослын нэг нь энэ болж байгаа боловч өмнөх ослуудын үеэр хүний амь нас хохироогүй юм.
 
“ОХУ-ын Алс Дорнодын Хабаровск муж дахь нисэх хүчний баазаас хөөрөх үедээ “Су-24” бөмбөгдөгч онгоц сүйрсэн. Нислэгийн зурвас өнгөрмөгцөө нисэх онгоц зүүн тийш хазайж, газар мөргөсөн байна” гэж яам мэдэгдэлдээ дурдав. Ослын шалтгааныг тогтоох хүртэл ОХУ-ын Батлан хамгаалах яам “Су-24”-ын нислэгийг хориглосон байна.
 
Өнгөрсөн баасан гарагт ОХУ-ын “Миг-29” сөнөөгч онгоц тус улсын өмнөд нутагт осолдсон бөгөөд уг онгоцны нисгэгч амьд гарсан байна. Мөн зургадугаар сарын 4-нд өөр нэг “Миг-29” сөнөөгч онгоц ОХУ-ын өмнөд нутагт осолджээ. Нисгэгчид амьд гарч чадсан байна.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг