sonin.mn
БСШУ-ны сайд Л.Гантөмөр БНСУ-ын Парламентын гишүүн, Боловсрол, соёл, спорт, аялал жуулчлалын байнгын хорооны дарга Сол Хүүнийг хүлээн авч уулзан хоёр орны боловсрол, соёл, шинжлэх ухааны цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
 
Энэ үеэр БСШУ-ны сайд Л.Гантөмөр БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцах Монгол оюутны тоог нэмэгдүүлэх, БНСУ-ын санхүүжилтээр Монгол Улсын ЕБС-иудад дэвшилтэт технологид суурилсан хичээлийн “ухаалаг анги”-ийг олноор нийлүүлэх, Монгол, Солонгосын багш солилцооны хөтөлбөрийн хамрах хүрээг улам өргөжүүлэн үргэлжлүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
 
Харин БНСУ-ын Парламентын гишүүн Сол Хүүн түүний саналыг дэмжиж байгаагаа илэрхийлэн БНСУ-ын Боловсролын сайдад энэ тухай уламжилж, түүнийг Монгол Улсад айлчлах үеэр энэ асуудлууд нааштайгаар шийдэгдэнэ гэдэгт итгэж байна гэв. Уулзалтын төгсгөлд тэрээр БСШУ-ны сайд Л.Гантөмөрийг БНСУ-д ажлын айлчлал хийхийг урилаа.
 
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг