sonin.mn
ОХУ-ын Буриад Улсын Улаан-Үүд хотоос 1000 км-ийн зайд , Кабанск раойны Сэлэнгэ тосгоноос нэг км-ийн орчимд энэ сарын 05-нд “HYANDAI COUNTY” маркийн 9641 УНТ маркийн автобус осолджээ.
 
Уг автобус нь Улаанбаатар хотын “Улаан тойром сайхан” компанийн жолооч Т-ийн хувийн эзэмшлийнх аж. Тэрбээр Дархан-Уул аймгийн 4-р сургуулийн 18 багшийг Итгэлт хамба, Байгаль далайд аялуулахаар авч явж байхдаа осолдож, 9 хүн гэмтжээ.
 
Монгол Улсаас Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консулын газрынхан газар дээр нь очиж гэмтсэн хүмүүсийг эмнэлэгт хүргэж анхан шатны тусламж үзүүлсэн байна.
 
Харин үлдсэн хүмүүсийг Хүн эмнэлгийн коллежийн дотуур байранд үнэ төлбөргүй байрлуулж, Дархан–Уул аймгийн тамгын газрын дарга Ч.Чүлтэмбатад мэдээлэл хүргүүлж, энэ сарын 06-нд өдөр иргэдийг Монголд буцаасан байна. Энэ үеэр Дархан-Уул аймгийн Боловсролын газрын дарга Б.Ганчулуун, аймгийн Ерөнхий эмчийнхээ хамтаар очиж бэртэж гэмтсэн болон бусад багш нараа авч иржээ.
 
Дашрамд дурьдахад, осолдсон автобус нь ээлжийн жолоочгүй, техникийн бүрэн байдал хангаагүй байжээ.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг