sonin.mn
Монголын Залуучуудын Холбооноос хэрэгжүүлж буй “Унадаг дугуйн зогсоолтой Улаанбаатар” санаачилгад төсөлд нэгдэж унадаг дугуйн зогсоолтой болжээ.
Тус холбоо 2012 оноос эхлэн хэрэгжүүлсэн “Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөрийнхөө хүрээнд Трек дугуйн дэлгүүртэй хамтран “Унадаг дугуйн зогсоолтой Улаанбаатар” санаачилгад төслийг өнгөрөгч тавдугаар сараас хэрэгжүүлж эхлээд буй.
 
Төслийн хүрээнд Монголын Залуучуудын Холбоо, "Trek" дугуйн дэлгүүр нь олон улсын стандартад нийцсэн 10 төрлийн унадаг дугуйн зогсоолын саналыг боловсруулж, уг саналаа танилцуулга хэлбэрээр бэлдэн 500 орчим байгууллагад албан ёсоор илгээснээс эхний байгууллагууд уг санаачилгад нэгдээд байна.
 
“Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөр хэрэгжсэнээр сүүлийн  хоёр жилд дугуйн хэрэглээ 7 дахин нэмэгдсэн бөгөөд харин дугуйчдад унадаг дугуйн зам, унадаг дугуйн зогсоол хамгийн их хэрэгцээтэй байгаа юм.
 
Иймд унадаг дугуйн зогсоолыг нийслэлд үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургууль, төр хувийн хэвшлийн бүхий л байгууллагууд байгуулвал дугуй унах иргэдийн тоо нэмэгдэж, нийслэл хотын агаарын бохирдол болон замын түгжрэл ч буурах боломжтой юм.
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг