sonin.mn
БЕРЛИН. /NHK/. Японы аж үйлдвэрийн хэсэг бүлэг газруудыг дэлхийн өв газарт бүртгүүлэх Японы санал дээр тус улс болон Өмнөд Солонгос санал нэгдэж чадсаныг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны дарга Мария Бемер сайшаав. Ням гарагт  болсон Дэлхийн өвийн хорооны уулзалтын дараа Мария Бемер мэдэгдэл хийсэн байна.
 
Аж үйлдвэрийн газар нутгаа дэлхийн өвд бүртгүүлэх саналыг Япон дэвшүүлсэнд Өмнөд Солонгос эсэргүүцлээ илэрхийлсэн бөгөөд үүнтэй холбогдуулан Мария Бемер тус хоёр орны дунд зуучлагч болжээ. Улмаар хоёр улс хэлэлцэж, тохиролцоонд хүрч чадсан байна.
 
Германы нэгэн адил түүхэн хариуцлага хүлээх үүрэгтэй болсноо Япон улс энэ үйлдлээрээ харуулж байна гэж тэрбээр мэдэгдэв. Мөн тэрбээр, Япон болон Өмнөд Солонгосын харилцаа цаашид улам гүнзгийрнэ гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг