sonin.mn
ВАШИНГТОН. /ВВС/. “Лалын улс” босогчдын цэрэгжсэн бүлэглэлтэй тэмцэж буй АНУ тэргүүтэй эвсэл тус бүлэглэлийн Сири дэх гол түшиц газар болох Ракка хотод хэд хэдэн удаа агаараас цохилт өгчээ. Энэ хот нь 2014 онд Сири болон Иракт тус бүлэглэлийн босогчдын байгуулсан “халифт” улсын нийслэл юм.
 
16 удаа агаараас цохилт өгснийг одоогоор Сирид явуулсан “хамгийн том давшилтуудын нэг” гэж АНУ-ын арми тодорхойллоо. Их Британид төвтэй “Syrian Observatory for Human Rights” хүний эрхийн төлөө тэмцэгч төрийн бус байгууллагын мэдэгдсэнээр, агаараас цохилт өгөх үеэр “Лалын улс”-ын 23 гишүүн амиа алджээ.
 
Сирийн эртний хот Пальмирад 25 эрэгтэй хүнийг “Лалын улс”-ынхан буудан хөнөөснийг харуулсан дүрс бичлэг интернэтэд тавигдсанаар АНУ тэргүүтэй эвсэл агаараас цохилт өгсөн байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг