sonin.mn
БЭЭЖИН. /ВВС/. Францад төвтэй, нисэх онгоц үйлдвэрлэгч “Airbus” компани Хятад улсад хоёр дахь үйлдвэрээ барих гэрэнд гарын үсэг зуржээ. Тус компани дэлхийн хоёр дахь том эдийн засагтай харилцаагаа улам бэхжүүлэхийг зорьж байгаа бололтой.
 
“A330” нисэх онгоцны шинэ үйлдвэрийг барихад 166.3 сая доллар орох аж. “Airbus” компани тус үйлдвэрийг барин шинээр олон захиалга авахыг зорьж байна. Үйлдвэрийг Тяньжин хотод барихаар төлөвлөжээ. Өчигдөр болсон гарын үсэг зурах ёслолд БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Көцян оролцсон байна. Ёслол Францад “Airbus”-ын төв байранд болжээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг