sonin.mn
АБУЖА. /ВВС/. Нигерийн зүүн хойд нутгийн Борно мужид лалын босогчдын “Боко Харам” бүлэглэлийнхэн халдлага үйлдэн 150 орчим хүний аминд хүрчээ. 
Нүдээр харсан гэрчүүдийн мэдэгдсэнээр, зэвсэгт этгээдүүд өнгөрсөн лхагва гарагийн орой тус улсын Какава тосгон руу халдан 97 хүн, тэдний дотор хүүхэд болон эмэгтэйчүүдийг хөнөөсөн байна.
 
Мөн энэ долоо хоногийн мягмар гарагт босогчид Нигерийн Монгуно хотын ойролцоох хоёр тосгонд 48 эрэгтэй хүнийг буудан хөнөөсөн гэж нэгэн оршин суугч “ВВС” телевизэд мэдэгдээд, гэхдээ “Эмэгтэйчүүдийг өршөөсөн” гэжээ. Монгуно хотыг саяхан “Боко Харам”-аас чөлөөлсөн юм.
 
Хүний эрхийн төлөө тэмцэгч “Эмнэсти Интернэшнл” олон улсын төрийн бус байгууллагын мэдэгдсэнээр, 2009 оноос хойш “Боко Харам” багаар бодоход энгийн иргэд голдуу 17 мянга орчим хүний аминд хүрчээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг